• Утас: +976-70002255
  • Имэйл: info@hmw.mn

Ажлын амжилт, үр дүн

Манай улсын 7 гагнуурчин 2014 оны 6-р сард БНХАУлсын нийслэл Бээжин хотод болсон олон улсын 13 орны 300 гаруй гагнуурчид оролцсон гагнуурын тэмцээнд оролцож 2 мөнгө, 2 хүрэл медаль авч багаарааа 2-р байранд шалгарч Чех,Украйн зэрэг гагнуур хөгжсөн алдартай улсуудын урьд орсон. Энэ тэмцээнд оролцсон гагнуурчдаас манай сургуулийг төгссөн, одоо Хасу-Мегаватт ХХК-д ажиллаж байгаа 2 гагнуурчин залуу оролцож 1 мөнгө,1 хүрэл медаль авсан нь манай сургуулийн багш нарын мэргэжлийн ур чадвар, оюун ухаанаа зориулж ажилласнаар улсынхаа нэрийг гагнуураар олон улсад гаргахад хувь нэмрээ оруулж байна.

2015 онд Гагнуурын улсын уралдааныг ММСГН-тэй хамтран зохион байгуулсан бөгөөд нийт хот хөдөөгийн 45 байгууллагын 136 гагнуурчид 4 төрлөөр / цахилгаан гагнуур, хагас автомат, аргон, хийн гагнуур / өрсөлдөж байна. Мэргэжил сургалт Үйлдвэрлэлийн төвүүдээс 6 сургуулиас багш, суралцагчид оролцсон.

Үүнд манай сургуулийн Г.Чойжамц цахилгаан гагнуураар 1-р байр, Б.Алдарцогт багш аргон гагнуураар 3-р байр эзэлсэн томоохон амжилтууд гарлаа.

Мөн 2014 онд МСҮТөвүүдын дунд Хөдөлмөрийн Яамнаас зарласан ДЭЛХИЙД ҮНЭЛЭГДЭХ МОНГОЛ УР ЧАДВАР тэмцээнд манай сургуулийн гагнуурын ангийн сурагч М.Доржсүрэн дэд байранд орсон.

Манай сургууль 2013 онд Тэргүүний МСҮТөвөөр шалгарсан. 2013 онд хот хөдөөгийн МСҮТөвийн 15 багшийг цахилгаан гагнуурийн давтан сургалтаар сургаж бэлтгэсэн. Манай сургалтын төв нь Хөдөлмөрийн Яамнаас Гагнуур, Барилгын цахилгаанчин, Токарь – Фрезерчиний мэргэжлээр 21 хоног-оос 1 жил хүртэлх хугацаанд сургалт зохион байгуулах эрх авч үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа бөгөөд төгсөгчид нь Монголын Материал Судлал Гагнуурын Нийгэмлэгээс олон улсын хэмжээний үнэмлэх сертификаттай төгсдөг ба цаашид мэргэжлээ дээшлүүлэн суралцаж зэрэг ахиулах, гагнах эрхээ сунгуулах бүрэн боломжтой.

Манай сургууль хамтран ажилладаг түнш байгууллагууд, ажил олгогчдынхоо захиалгаар урт, богино хугацааны сургалтандаа тухайн байгууллагын онцлог хийдэг ажил, ажилбарт нь зохицуулан сургалтын хөтөлбөр боловсруулан гарган сургалт зохион байгуулдаг. Жишээ нь: хүнсний үйлдвэрийн ундааны шугам хоолой, зэвэрдэггүй ган нерж гагнах, нимгэн лист төмөр аргон, хагас автомат гагнуурын гагнуур.(г.м) Ажил олгогчдын төлөөлөл, ММСГН-ийн төлөөлөлийг хичээлийн төгсгөл бүрд урьж шалгалт авдаг нь сургалтын чанар үр дүнд маш сайн нөлөө үзүүлж байна.