• Утас: +976-70002255
  • Имэйл: info@hmw.mn

Алдарын цом - 2017 спорт наадмын Сагсанбөмбөгийн тэмцээн амжилттай болж өнгөрлөө

2017-11-06 Уншсан тоо: 466

Хасу Мегаватт ХХК-ийн зохион байгуулдаг Алдарын Цом олон төрөлт спорт наадам 11-р сарын 5-нд ЭКО Спорт Цогцолборт Сагсанбөмбөгийн тэмцээнээр хаалтаа хийлээ. Уг тэмцээнээр багуудын нийт оноо шийдвэрлэгдсэн учраас тэмцээн маш өрсөлдөөнтэй ширүүн болж өнгөрлөө. Ингээд

1-р байранд: Засвар Угсралтын хэлтэс

2-р байранд: Захиргаа, Maltz нэгдсэн баг

3-р байранд: ЭКО Спорт Цогцолбор гэсэн багууд орлоо.

Харин шилдэг эмэгтэй тоглогчоор Засвар Угсралтын хэлтэсийн Б.Баясгалан, Шилдэг эрэгтэй тоглогчоор ЭКО Спорт Цогцолбор-ын Ж.Баярхүү, Алсын зайны шидэлтийн аваргаар Захиргаа, Maltz нэгдсэн багийн А.Даваажаргал нар тодорлоо.