• Утас: +976-70002255
  • Имэйл: info@hmw.mn

Алдрын Цом 2018 Сагсан бөмбөг

2018-03-19 Уншсан тоо: 790


Хасу Мегаватт ХХК-ийн нийт ажилчдын дунд зохион байгуулагддаг эрүүл мэнд соёлыг түгээх болон олон нийтийн биеийн тамирыг хөгжүүлэн дэлгэрүүлэх зорилгын доор уламжлал болон зохиогддог “Алдрын Цом" олон төрөлт спорт наадам энэ жил 6 дахь удаагаа амжилттай нээлтээ хийлээ. Бүтэн жилийн турш үргэлжилдэг энэхүү наадмын эхний төрөл болох Сагсан бөмбөгийн тэмцээн 3-р сарын 17-ны өдөр ЭКО Спорт Цогцолборт амжилттай болж өнгөрлөө. Тэмцээнд нийт 8 баг хүч чадал, авхаалж самбаагаа сорин ширүүн өрсөлдсөнөөс:

1-р байранд: Захиргааны нэгдсэн баг

2-р байранд: Эрчим Үйлдвэрлэлийн хэлтсийн баг

3-р байранд: Засвар Угсралтын хэлтсийн баг

тус тус шагналт 3 байрыг эзэллээ. Тэмцээнд идэвхитэй оролцсон баг тамирчиддаа цаашдын тэмцээн уралдаанд өндрөөс өндөр амжилт хүсье.

Биеийн тамир мандтугай.