• Утас: +976-70002255
  • Имэйл: info@hmw.mn

Гагнуурчид Бээжинг зорилоо

2016-06-14 Уншсан тоо: 437


2014 онд гагнуурын Олон Улсын тэмцээнээс манай Монголын 3 тамирчин маш амжилттай оролцож 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөж Монгол гагнуурчидын ур чадварыг дэлхийд таниулаад ирсэнийг саяхан мэт санаж байна. Тэгвэл 2 жилд нэг удаа болдог уг тэмцээнд "Гагнуурын улсын аварга шалгаруулах тэмцээн 2015"-д амжилттай оролцож Бээжин-2016 "Arc Cup" Олон Улсын Гагнуурчдын тэмцээнд оролцох эрх авсан 9 тамирчин БНХАУ-ын Бээжин хотыг зорилоо. Тэдэн дунд өнгөрсөн удаагийн медалийн эзэд маань байгаа билээ. Бүгдэд нь өндрөөс өндөр амжилт хүсье.