• Утас: +976-70002255
  • Имэйл: info@hmw.mn

Гишүүд

Гишүүний давуу тал

Та Үйлдвэрчний Эвлэлийн гишүүн болсноор:

  • Хөдөлмөрлөх эрхээ хамгаалуулах хүчтэй байгуулагатай болно.
  • Ажил олгогчын аливаа хууль бус дарамт шахалтаас хамгаалагдана.
  • Ажлын байрь тань баталгаатай байна.
  • Аюулгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын байранд ажиллана.
  • Хийсэн ажилдаа тохирсон цалин хөлс авна.
  • Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө авч хөнгөлөлттэй үнээр өмгөөлүүлнэ.
  • ҮЭ-ээрээ дамжуулан захиргаа, эзэдтэй хамтын гэрээ байгуулж, хөнгөлөлт, тусламж, дэмжлэг авна.
  • ҮЭ-дээ санал, гомдлоо гаргаж эрх ашгаа хамгаалуулна.
  • Эрх ашгийнхаа төлөө жагсаал цуглаан, ажил хаялтанд оролцох эрх эдлэнэ.
  • МҮЭ-ийн харьяа байгуулагуудын үйлчилгээг хөнгөлөлтэй үнээр авна.

Гишүүний татвар

Үйлдвэрчний эвлэлийн гишүүний татвар:

  • ҮЭ-ийн хороо нь гишүүний татварыг цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын нэг буюу түүнээс дээш хувиар тооцож бэлэн бусаар хураан авна.
  • ҮЭ-ийн хороо нь гишүүний татвараас 30%-иас доошгүй татварыг мэргэжил үйлдвэрлэлийн болон орон нутгийн салбар холбоодод жилд нэг удаа шилжүүлнэ.
  • Аймаг, нийслэлийн холбоод нь ҮЭ-ийн хороодоос төвлөрүүлсэн татварынхаа 5%-иас доошгүй татварыг тухайн хорооны харьлагдах мэргэжил, үйлдвэрлэлийн салбар холбоодод жилд нэг удаа шилжүүлж байна.
  • ҮЭ-ийн гишүүнчлэлээс татгалзах тохиолдолд урьд нь төлөгдсөн татварыг буцаан олгохгүй болно.

Гишүүнээр элсэх

ҮЭ-ийн гишүүнээр элсэх:

Монгол улсын үндсэн хууль, ҮЭ-үүдийн эрхийн тухай хуулийн хүрээнд эрх ашгаа нэгдэж хамгаалахыг хүссэн төрөл бүрийн өмчийн хэлбэрийн ажиллагчид болон их дээд ба мэргэжлийн сургуульд суралцагчдыг ямар нэгэн ялгаваргүйгээр ҮЭ-ийн гишүүнээр элсүүлнэ.Монгол улсад хуулийн дагуу оршин сууж, хөдөлмөрийн харилцаанд оролцож байгаа гадаадын иргэн ҮЭ-ийн гишүүн байж болно.

Монголын ҮЭ-ийн гишүүд нь нэг загварын батлахтай байна.