• Утас: +976-70002255
  • Имэйл: info@hmw.mn

Донор өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа

2018-05-23 Уншсан тоо: 48


Хасу Мегаватт ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “ЦУСАА БЭЛЭГЛЭЖ БУСДАД АМЬДРАЛ ХАЙРЛАЦГААЯ” уриан дор “Зэт Эм И” ХХК, “Мегастийл фабрикаторс” ХХК, “Малтз Сэлес” ХХК, Герман-Монголын Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв зэрэг хамтран ажиллагч байгууллагуудтайгаа энэ сарын 16-нд Цусны донорын өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

Өдөрлөгийн хүрээнд 80 гаруй ажилтан цусаа бэлэглэснээс гадна бусад байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хандаж нийтийн төлөө цусаа хандивлахыг уриаллаа.