• Утас: +976-70002255
  • Имэйл: info@hmw.mn

Дотоод журам

Батлав: “ХАСУ МЕГАВАТТ” ХХК –ын

ҮЭ-ийн хорооны дарга ………………............ Б.Ариунбаатар
ХАСУ МЕГАВАТТ” ХХК -ын ҮЭ-ийн Хорооны дотоод журам

Оршил

“ХАСУ МЕГАВАТТ” ХХК-ын ҮЭ-ийн Хороо нь Монгол улсын үндсэн хууль, хөдөлмөрийн тухай хууль, нийтээрээ зөвшөөрөгдсөн олон улсын хэм хэмжээ, Монгол улсын гэрээ, конвенц,ҮЭ-ийн эрхийн тухай хууль, эрхийн акт, МҮЭ-үүдийн холбооны дүрэм, ЭХГУУ-н ҮЭ-үүдийн Холбооны дүрэм болон энэхүү журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулна.

Ерөнхий зүйл

  1. ХАСУ МЕГАВАТТ ХХК-ын ҮЭ-ийн Хороо нь хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхолоо хамтран хамгаалах зорилгоор эвлэлдэн нэгдсэн ардчилсан чөлөөт нэгдэл мөн.
  2. ҮЭ-ийн гишүүдийнхээ нийгэм, эдийн засгийн ашиг, сонирхлыг төлөөлөн хамгаалах, эдийн засаг нийгмийн хөгжлийг боловсронгуй болгоход, идэвхитэй нөлөө үзүүлэхийг үйл ажиллагааныхаа үндсэн чиглэл болгоно.
  3. ХАСУ МЕГАВАТТ ХХК-ын ҮЭ-ийн Хороо нь хуулийн этгээд мөн.
  4. ХАСУ МЕГАВАТТ ХХК-ын ҮЭ-ийн Хороо нь өөрийн үйл ажиллагааг төр, эзэд, аж ахуй, улс төрийн байгууллагаас хараат бус бие дааж явуулна. Тэдэнтэй хамтран ажиллахдаа эрх тэгш гэрээ, хэлэлцээр, түншлэлийн үндсэн дээр гишүүд ажиллагсдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг урьтгал