• Утас: +976-70002255
  • Имэйл: info@hmw.mn

Засвар Угсралтын Хэлтсийн хамт олон "Оюу Толгой" гүний уурхайн төслийн бүтээн байгуулалтанд 300 хоног осол, зөрчилгүй ажиллалаа

2017-07-02 Уншсан тоо: 1285

Засвар Угсралтын Хэлтсийн хамт олон "Оюу Толгой" гүний уурхайн төслийн бүтээн байгуулалтын "Оюут Кемп 2" ажилчдын орон сууцны хорооллын газар доорх инженерийн шугам сүлжээ угсрах ажлыг 97%-ийн гүйцэтгэлтэй гүйцэтгэж байна. 2017 оны 6-р сарын 23-ны өдөр төслийн талбай дээр "300 хоног" осол, зөрчилгүй ажилласанд баяр хүргэж захиалагч тал болох "Оюу Толгой" ХХК, "Жакобс Инженеринг" ХХК-ийн удирдлагуудаас BBQ өдөрлөг зохион байгууллаа. Тус өдөрлөгт захиалагч талын удирдлагууд хүрэлцэн ирж манай хамт олонд баярын мэндчилгээ дэвшүүлэн "Өргөмжлөл" дурсгав. Мөн BBQ-д уригдан ирсэн манай ажилтнуудад дурсгалын зүйл бэлэглэв.

Төслийн ажил эхэлснээс хойш сар бүрийн ажлын гүйцэтгэлийн аудит, Ноцтой Эрсдэлийн Удирдлагын аудитуудад тогтмол 90 хувиас дээш үнэлгээ авч төслийн хэмжээнд үлгэр жишээ компани болсонд болон төслийн талбай дээр "300" хоног осол зөрчилгүй ажилласан Засвар Угсарлтын Хэлтсийн хамт олондоо нийт "Хасу Мегаватт" ХХК-ийн хамт олны зүгээс баяр хүргэж цаашдын ажилд нь амжилт хүсье.