• Утас: +976-70002255
  • Имэйл: info@hmw.mn

​Лайнюкс ХХК

Лайнюкс ХХК нь 2008 онд Улаанбаатар хотод анх байгуулагдсан бөгөөд Чанарын хяналт шалгалт, баталгаажуулалт болон Үл эвдэх сорилын чиглэлээр өнөөг хүртэл тогтвортой үйл ажиллагаа эрхэлсээр байна.

Манай компани нь техникийн болон хүний нөөцийн хувьд эрчим хүч, уул уурхай, барилга, зам тээвэр, нефть хими, аж үйлдвэрийн салбарт ажиллах боломжтой.

Манай компанид инженер физикч, физикч, цөмийн физикч мэргэжилтэй 20 гаран инженерүүд ажиллаж байгаа бөгөөд MNS-ISO 9712:2007 стандартын шаардлагыг хангасан үл эвдэх сорилын хэт богино авиа, радиограф, соронзон нунтаг, шингэн нэвчүүлэх, хуйларсан гүйдлийн аргуудын I, II, III түвшний мэргэжлийн сертификат эзэмшсэн, гагнуурын чиглэлээр мэргэшсэн.

Бид үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн дотоодын болон гадаадын барилга угсралт эрчим хүч, уул уурхай, нефть химийн нэр хүнд бүхий компаниудтай хамтран томоохон төслүүдийн бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Үүний заримаас дурдвал Оюу Толгой төсөл, Ухаа Худаг төсөл, Саус Гоби Сэйндс Овоот Толгойн нүүрсний уурхай, Бороо Гоулд зэрэг монголдоо төдийгүй дэлхийд томд тооцогдох уул уурхайн бүтээн байгуулалт, тэдгээрийн засвар үйлчилгээний чанарын хяналт шалгалт, ДЦС-3, ДЦС-4 зэрэг монголын хамгийн том эрчим хүчний үйлдвэрүүд, Улаанбаатар хотын дулааны шугам сүлжээний засвар, угсралт, шинэчлэлийн ажилд амжилттай хамтран ажиллалаа.

2011 онд манай компани нь MNS ISO/IEC 17020:2002 стандартын шаардлагыг ханган Итгэмжлэгдсэн “Техникийн хяналтын байгууллага”-ийн гэрчилгээг Стандартчилал хэмжилзүйн газраас авч, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжээс анхны итгэмжлэгдсэн байгууллага боллоо.

Өнөөдөр манай хамт олон нь ур чадвар, ажлын арвин их туршлагатай хамт олон болон өргөжин тэлсээр байгаа бөгөөд үйл ажиллагааны чиглэлийн дагуу сонирхсон байгууллагуудтай хамтран ажиллаж мэргэжлийн өндөр түвшин үйлчилгээ үзүүлэхэд үргэлж бэлэн байна.

Вэбсайт : www.lynux.mn