• Утас: +976-70002255
  • Имэйл: info@hmw.mn

Мод тарьлаа

2017-05-22 Уншсан тоо: 323

“Оюу толгой”-н хангамжийн хэлтэс “Мод тарих өдөр”-ийг өнгөрсөн амралтын өдөр зохион байгуулж, өөрийн 38 ханган нийлүүлэгч байгууллагыг мод тарих уриалганд дуудсан юм. Манай компани урилгыг найрсгаар хүлээн авч мод тарих аянд нэгдлээ. Нийт 500 гаруй хүн сайн дураараа нэгдэж нийт 1,700 гаруй модыг нэгхэн өдрийн дотор тарьсан байна. 200 хайлаас, 30 улиас, 20 уд, 250 чацарганын мод болон 1,200 бутыг Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд тарьж, хүлээлгэн өглөө.