• Утас: +976-70002255
  • Имэйл: info@hmw.mn

Мэдээлэл

MSA-L-12-630 серийн хуурай салгууртай, дунд хүчдлийн хуваарилах байгууламж

MSA-L-12-630 (630А цуглуулгын шинийн гүйдэл) серийн энэхүү тоноглол нь жижиг дунд үйлдвэр, хот суурин газарын 6 -гаас 10кВ -ын түгээх сүлжээнд зориулагдан хийгдсэн.

Самбарууд нь зэврэлтээс хамгаалан цайрдсан, өндөр чанарын гангааар хийгдсэн.

Таслах/залгах аппаратын хувьд нум унтраагчтай (хуурай салгуур) ачаалал таслагч нь байнгын суурилагдсан буюу тэргэнцэртэй, Сиименс компаний SION вакуум таслуур байж болно.

Ячейкуудыг олон төрлийн хувилбараар хийж болно. Үүнд:

  • Хүчдэл заагч
  • Богино залгааны заагч
  • цахилгаан хөдөлгүүрт цэнэглэх төхөөрөмж
  • телемеханикийн хяналт/удирдлага
  • төрөл бүрийн реле-хамгаалалтын төхөөрөмж
  • АВР -ын уян хатан систем г. м.

Нам хүчдэлийн хувиарлах байгууламж

Энэхүү тоноглолын зориулалт нь орон сууц, үйлдвэрийн газарын зориулалттай 0.23/0.4 кВ-ын, 4000А хүртэлх цуглуулгын шинийн гүйдэлтэй хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангахад оршино. Оруулгын төхөөрөмжийн хувьд ачаалал таслагч эсвэл байнгын суурилагдсан болон тэргэнцэрт автомат байж болно.

Гаргалгаан дээр гал хамгаалагчит-рубильник, ачаалал таслагч болон таслууртай байж болно.

Хэмжүүр хяналт хэрэгслийн тусламжтайгаар сүлжээн дэх хүчдэлийн түвшин, гүйдэл, косинус фи, гармоник болон бусад голлох мэдээлэлийг диспечерт дамжуулах, хянах боломжтой.

Мөн түүнчлэн АВР-ын систем болон тоноглолыг удирдах боломжтойгоор хийж болно.

Нум унтраагчтай 6/10кВ -ын ачаалал таслагч

6/10кВ -ын сүлжээнд ачаалал таслах/залгахад зориулагдсан бүтээгдэхүүн.

Энэ ачаалал таслагч нь тусгай давхарга бүхий (тусгайлан бүрсэн) өндөр чанарын гангаар хийгдсэн байдаг.

Контактуудын хооронд байрлах труба хэлбэрийн нум унтраагч нь цахилгааны болоод механик ачааллыг тэсвэрлэх их боломжийг олгосон.

Энэ ачаалал таслагч хэвийн болоод богино залгааны гүйдлийг тэсвэрлэхээр тооцоологдсон.

Түргэн, найдвартай ажиллагаатай механик хэсэг залгах/таслах үеийн дээд зэргийн аюулгүй байдлыг хангадаг. Энэ ачаалал таслагчийг түргэн ажиллагаатай газардуулгын хутгатайгаар үйлдвэрлэж болно.

Трансформаторыг гэмтлээс сэргийлэх үүднээс ачаалал таслагчийг штифтэй эсвэл элекромагниттай өндөр хүчдлийн гал хамгаалагчтай хослуулан хэрэглэдэг. Үүнээс гадна таслуурыг блок-контак болон багтаамжийн хүчдэл заагчтай үйлдвэрлэж болно.

Трансформаторны дэд өртөө

Трансформаторны дэд өртөө нь 6/10/20кВ -ын хүчдлийг 0.23/0.4кВ болгон бууруулж хэрэглэгчдэд хүргэхэд зориулагдсан.

Үйлдвэрт угсрагдсан, туршигдсан ийм хэлбэрийн бэлэн дэд өртөө суурилуулалтын хугацааг богинсгож, эрчим хүчний хангалтын найдвартай, аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ ашиглалтын зардал бага байдаг.

KS... серийн компакт дэд өртөө нь төмөр-бетон, US... серийн дэд өртөө нь металл гэртэй байна.

Өөр өөр төрлийн хийц загвар, өнгөлгөө будагтай байж болно.

Дэд өртөөг өндөр хүчдэлтэй талаасаа төгсгөлийн болон дамжин өнгөрүүлэх аль ч загвараар нь үйлдвэрлэн нийлүүлнэ

Дэдэ өртөөнд угсрах трансформаторын максимал чадал:

KS 19-23 ....................................... 1x400 кВА,

KS 19-28 ....................................... 1x630 кВА,

US 19-28 ....................................... 1x630 кВА,

KS 24-31 ....................................... 1х1600 кВА эсвэл 2х630 кВА

Дэд өртөөг телемеханиктай хийж болно.

Задгай орчинд байрлах цахилгааны самбар

Эдгээр самбарууд нь 0.23/0.4кВ хүчдлийн түшинд эрчим хүчийг айл өрх, жижиг хэрэглэгч, гудамжны гэрэлтүүлэг, орон сууцны оруулга болон бусад салбарт холбоо, автоматик болон төмөр замын хяналт удирдлагын гэх мэт зориулалтаар ашиглаж болно.

Самбарыг силкат хөвөнгөөр хүчитгэсэн полиэстр материалаар хийсэн нь (салхи, хуурай агаар, халуун, бороо гэх мэт) гадна орчин болон нарны идэвхижилт, механик үйлчилгээ мөн гадны халдлагад тэсвэртэй болгосон.

Самбарын битүүмжийн ангилал IP43.

Самбарын гадаргуу бүхэлдээ цахилгаан үл дамжуулах материалаар хийгдсэн нь цахилгаанд нэрвэгдэх аюулаас дээд зэргээр хамгаалж чадсан.

Самбарыг олон төрлийн овортойгоор үйлдвэрлэдэг ба энэ нь хэрэглэгч өөртөө хамгийн тохиромжтойг сонгох боломжийг олгодог.

Боломжит суурилуулатын хэлбэр: газарт, бетон шаланд, хананд болон (тулгуур) шонд

Захиалагчийн шаардлагад нийцүүлж нийлүүлэх элементүүд: угсралтын хавтан, зэс шинүүд

Үйдлвэрийн автоматжуултын тоноглол

Уеза ХХК үйдлвэрийн автоматжуултын салбарт иж бүрэн, өөрөөр хэлбэл судалгаа, зураг төсөл, төлөвлөлт, төхөөрөмжийг үйлдвэрлэх, угсралт болон ажилд залгах үйлчилгээ үзүүлдэг.

Уеза дараах Schneider Electric, General Electric, ABB, Rittal г. м. брэндүүдийг өөрийн бүтээгдэхүүндээ угсрах лицензүүдийг эзэмшдэг.

Одоогоор нам хүчдлийн бага чадлын удирдлагаас 6300А хүртлэх цуглуулгын шинын гүйдэлтэй том хэмжээний хуваарилах байгууламжийг хийж байна.

Дээрхи төхөөрөмжүүд метал боловсруулах үйлдвэр, цахилгаан станцийн дотоод хэрэгцээ, эмнэлэг, нассосны станциуд гэх мэт эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг шаарддаг газарт хэрэглээ болж байна.