• Утас: +976-70002255
  • Имэйл: info@hmw.mn

Мэндчилгээ

ҮЭ-ийн нийт гишүүд, хамт олон, захиргаа удирдлагын ажилтан ажиллагсад, хамтран ажилладаг байгуулагууддаа юуны өмнө шинэ он, шинэ жилийн баярын мэнд дэвшүүлж, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг өргөн дэвшүүлье.

Улиран одож буй 2015 он буюу компаний дэргэдэх ҮЭ-ийн хороо байгуулагдаад хэдий гурван жилийн нүүр үзэж байгаа ч гэлээ хамт олны нийгмийн олон талт асуудлуудыг тухайн хугацаанд шийдэж, зайлшгүй шийдвэрлэх, бэрхшээлтэй тулгамдсан асуудлуудыг хамтын шийдвэр гаргаж, тууштай хамтарч , үйл ажиллагаа явуулсанаар чамлахааргүй амжилтанд хүрсэн билээ.

Хэдий улс орны хувьд эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын хувьд хүндрэлтэй жил байсан ч нийт гишүүдийн нийгмийн асуудлууд, цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдал, хууль эрх зүй, хөдөлмөрийн харилцааг зөв менежмент зөв зохион байгуулалтууд авч ажилласанаар гарч болох олон эрсдлүүдийг даван туулж компаний язгуур эрх ашгийг хамгаалан ажиллаж тогтвортой хөгжил, зохистой хөдөлмөр эрхлэлт, ажлын байрны баталгааг хангуулахыг дэлхийн бусад улс орнууд, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Олон улсын ҮЭ-ийн байгуулагуудын гол зорилго, чиглэлээ болгон ажиллаж байгаатай та бидний үйл ажиллагаа нийцэж байгааг дурдаж онцлон тэмдэглэхийг хүсч байна.

Ингээд та бидний хамтын үйл ажиллагаа улам батжин өргөжиж, бие, биедээ элэгсэг, хүнээ дээдэлсэн, хөгжлийн түүчээ нь болж, эв нэгдэл, амжилт бүтээл, эрүүл энх, аз жаргалтай сайн сайхан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

ҮЭ-ийн хорооны дарга Б.Ариунбаатар