• Утас: +976-70002255
  • Имэйл: info@hmw.mn

“Ньюпартнерс” ХХК

“Ньюпартнерс”ХХК нь 2008 оноос барилгын интерьерийн засал,засварын гүйцэтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба 2014 оноос барилгын материал худалдаа, 2015 оноос барилгын интерьер,экстерьер, ландшафтын иж бүрэн зураг төслийг гүйцэтгэлийн хамтаар хийж гүйцэтгэн үйл ажиллагаагаа өргөжүүлсэн байна.

Манай байгууллага нь иргэд,албан байгууллагын захиалгыг авч, орчин үеийн шилдэг шийдэл бүхий интерьер, экстерьер, ландшафтын иж бүрэн зураг төсөл 3D зураг /render/ чанарын өндөр түвшинд тухай бүр түргэн шуурхай хийж гүйцэтгэж байна.

Байгуулагдсан цагаас хойш хийж гүйцэтгэсэн ажил бүрээ цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, захиалагч талуудын итгэл хүндэтгэлийг хүлээж чадсандаа баяртай байдаг төдийгүй цаашид ч эрчээ алдахгүй ажиллана гэдэгтээ итгэлтэй байгаа.

Мөн бид хэрэглэгч, захиалагчид интерьерийн мэргэжлийн зөвлөгөө өгч үйлчилдэгээс гадна дахин давтагдашгүй, онцлог шинэлэг шийдэл бүхий интерьерийн бүтээгдэхүүн, хийцийг санал болгож байгаа ба 2016 оноос тус хийцийн үйлдвэрээ ашилглалтанд оруулж, интерьерийн давтагдашгүй хийцээ дотоодын бренд болгон хөгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

“New Solution, Шинэ шийдэл” уриан дор дэлхийн интерьерийн, экстерьерийн засал чимэглэлийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж, улс эх орныхоо хөгжилд, тодруулбал барилгын салбарын хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулж, чанартай ажил үйлчилгээ үзүүлж байхыг гол зорилгоо болгон ажиллаж байгаа

Вэбсайт: www.newpartners.mn