• Утас: +976-70002255
  • Имэйл: info@hmw.mn

Нэн түрүүнд ХАБ-2016 бага хурал

2016-04-29 Уншсан тоо: 603

"Нэн түрүүнд ХАБ-2016" бага хурал 2016 оны 4-р сарын 28, 29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо "Чингис" зочид буудлын Хурлын танхимд "Хөдөлмөрийн аюулгүй байдлын төлөө хамтдаа" уриан дор зохион байгуулагдлаа.

Ерөнхий зохион байгуулагч: Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци, "Эс ЭФ Си ЭС" ХХК.
Ерөнхий ивээн тэтгэгч: "Хасу Мегаватт" ХХК.

Хуралдаан №2: ХЭМАБ-ын Удирдлагын тогтолцоо, Компанийн тэргүүн туршлага.

Хуралдаан даргалагч: "Хасу Мегаватт" ХХК-ийн ерөнхий захирал Аж үйлдвэрийн гавъяат ажилтан Ж.Түмэн-Аюуш, "Эс Эф Си Эс" ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Тунгалаг.

Тус хуралдаанд манай компанийн Оюу Толгой төслийн менежер Э.Ганхөлөг "Дулааны төв станцын тоноглолд тусгаарлалт хийх үйл явц" сэдвээр илтгэл тавьлаа.