• Утас: +976-70002255
  • Имэйл: info@hmw.mn

Оюу толгой компанийн ханган нийлүүлэгчдийн форум

2017-02-03 Уншсан тоо: 608


Оюу толгойн “Ханган нийлүүлэгчдийн форум” 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Форумд нийт 675 орчим ханган нийлүүлэгч байгууллагууд болон 1200 зочид оролцсон ба олонх нь үндэсний ханган нийлүүлэгчид байсан юм. Тус чуулганы зорилго нь Оюу толгой уурхайн ашиглалтын хугацаанд шаардагдах бараа, үйлчилгээг тасралтгүй нийлүүлэх дотоодын ханган нийлүүлтийн сүлжээг өргөжүүлж, ирээдүйн боломжийг танилцуулан, бэхжүүлэхэд чиглэж байгаа юм. Ингэснээр уул уурхайн эдийн засгийн нөлөө буюу үржүүлэгч коэфицентийг дотоодын зах зээлийн хүчин чадлыг өсгөн нэмэгдүүлэхэд чиглүүлж, шууд бус эдийн засгийн өсөлтөнд эерэгээр хувь нэмэр оруулах боломжтой юм. Тус форумд Хасу Мегаватт ХХК-ийн тухай амжилтыг хамтдаа бүтээсэн түүх сэдвээр видео тавигдсаныг та бүхэнд хүргэж байна.