• Утас: +976-70002255
  • Имэйл: info@hmw.mn

Сургалт

Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийн дагуу насанд хүрэгчдийн 1 жилийн мэргэжил эзэмшүүлэх сургалтыг:

  • Гагнуурчин
  • Барилгын цахилгаанчин
  • Токарьчин мэргэжлүүдээр зохион байгуулна.

Төгсөлтийн шалгалтанд мэргэжлийн холбоод нийгэмлэг, ажил олгогчдын төлөөлөл, үнэлгээчдийг хөндлөнгийн комиссоор урьж ирүүлэн шалгалт авч , мэргэжлийн үнэмлэх, сертификатыг олгоно.

Түр сургалт /30-45 хоног/

Түр сургалтыг:

  • Бүх төрлийн гагнуурчин 690000-1100000
  • Цахилгаанчин 450000
  • Токарьчин 390000
  • Сантехникч
  • Плазм огтлогч 300000
  • Герман хэл 350000

гэсэн мэргэжлүүдээр зохион байгуулах ба сургалтын хөтөлбөр, хичээлийн хуваарийг ажил олгогчдын захиалга, хувь хүний хүсэлтийг үндэслэн уян хатан хөрвөх чадвартайгаар боловсруулж зохион байгуулна. Сургалтын төлбөр, хичээллэх хугацаа, хөтөлбөрийн зорилтоос хамаарч уян хатан байна.

Мөн түүнчлэн Нийслэлийн Хөдөлмөрийн Газраас зохион байгуулж буй ур чадвар эзэмшүүлэх, мэргэшүүлэх эрхийн бичгийн үнэ төлбөргүй сургалт /15-21хоног/-ыг зохион байгуулж байна.

Үүнд: Гагнуурчин /анхан шатны/, Гагнуурчин /мэргэжил дээшлүүлэх/ гэх мэт.

Хот хөдөөний Хөдөлмөрийн албанаас хуваарилагдан ирж суралцаж болно.

Цахилгаан гагнуур /Анхан шат/

Сургалтын агуулга:

  • Цахилгаан гар нуман гагнуурын үед ашиглагдах тоног төхөөрөмж, хийн хамгаалалттай хагас автомат төхөөрөмжийн бүтэц, тэдгээрийн зориулалт
  • Гагнагдах материалын төрөл, онцлог, цахилгаан нумын бүтэц
  • Хийн хамгаалалттай хагас автомат төхөөрөмжийн дамжуулах механизмд утас байрлуулж, сүвлэх,
  • Дамжуулах механизмын тохиргоо хийх, ширээлтийн гарын бүрэн, бүтэн байдлыг шалган тохируулах слесарийн ажиллабаруудыг гүйцэтгэх анхны мэдэгдэхүүн чадвартай болох
  • Орон зайн байрлалд цахилгаан нум асааж сурах
  • Хавтан лист дээр хэвтээ, босоо PA, PF, оёдол тавьж сурах
  • PA, PF байрлалд хавтан лист нийлүүлж гагнах
  • PA, PF байрлалд хавтан лист ирмэг засалттай язгуур оёдол гаргаж, 2-р оёдол тавьж гагнах
  • Т-хэлбэрийн тулгасан холболт дээрээс доош, доороос дээш гагнаж сурах
  • PAPFбайрлалд язгуур оёдол гаргаж 2-р оёдол хийж гагнах

Эзэмшвэл зохих чадвар: Бүх төрлийн металл хийц болон бага чанаржуулсанган, хариуцлагатай бус металл хийцийгнэг ба олон үеэр гагнаж чаддаг болно.

Цахилгаан гагнуур /Дунд шат/

Сургалтын агуулга:

  • Гар нуман ширээлтийн горим сонгох
  • Металлын дотоод бүтэц,талсжилт химийн найрлага, шинж чанар, төрөл ангилал, марклалт, илчийн боловсруулалтын судлах
  • Цахилгаан нумын бүтэц, төрөл, нумын асалт тогтворжилт, гар нуман гагнуурын үндсэн ба туслах горим,гагнах металлын зузаанаас хамаарч гагнах дарааллыг сонгох
  • Орон зайн бүх байрлалд хавтан болон даралтат сав гагнах ажлыг хийж гүйцэтгэх чадвартай болох
  • Хөнгөн цагаан ба түүний хайлшийг болон ширмийг электродоор, гар нуман гагнуураар гагнах дадал эзэмших

Эзэмшвэл зохих чадвар: Бүх төрлийн металл хийц болон бага чанаржуулсан ган, хариуцлагатай бус металл хийц, нам даралтын зуухыг гагнаж чаддаг болно.

Суралцагсдад тавигдах шаардлага: Цахилгаан гагнуурын анхан шатны сургалтанд хамрагдаж төгссөн байх

Цахилгаан гагнуур /Дээд шат/

Сургалтын агуулга:

  • Гагнагдах металлын зузаан,эдлэлийн байрлал, ажлын байрны нөхцөл, ирмэгийн боловсруулалтаас хамааруулан үндсэн 4 холболтоор орон зайн бүх байрлалд нэг ба олон үетээр хавтан ширээх техник эзэмших
  • Орон зайн бүх байрлалд шугам хоолой татах
  • нүүрстөрөгч ба чанаржуулсан ганг гагнах,хийцийн нүүрстөрөгчит ганг гагнах
  • ЦНГ-аар зүсэлт хийх, ширмийг хүйтнээр болон халааж гагнах техник эзэмших
  • Гагнуурын техник, технологийн дагуу орон зайн бүх байрлалд ажлын байрны тодорхой нөхцөлд ХАБЭА-н дүрэм зааврыг мөрдлөг болгон хагас автомат, аргон гагнуураар гагнах дадалтай болгох

Эзэмшвэл зохих чадвар: Гангийн химийн найрлагыг бүрэн судалж, бүх төрлийн металл хийцийг ямар ч байрлалд гагнах чадвар эзэмшихээс гадна өндөр чанаржуулсан ган, өндөр даралтын шугам хоолойг гагнаж чаддаг болно.

Суралцагсдад тавигдах шаардлага: Цахилгаан гагнуурын дунд шатны сургалтанд хамрагдаж амжилттай төгссөн байх

Хагас автомат гагнуур /анхан шат/

Сургалтын агуулга:

  • Хагас автомат гагнуурын үүсэл хөгжил, гагнуурын аппарат дамжуулах механизм, гагнуурт хэрэглэгдэх утас, төрөл, марк ангилал,
  • Гагнах арга техник давуу талууд, гагнах хэвийн хэв гажилт арилгах арга зам,
  • Цахилгааны болон галын аюулгүй байдал, гагнуурын бүрэн бүтэн байдлыг шалган тохируулах слесарийн ажиллабаруудыг гүйцэтгэх анхны мэдэгдэхүүн чадвартай болох
  • Хавтан лист дээр хэвтээ, босоо PA, PF,PG, PC оёдол тавьж сурах
  • PA, PF, PC, PG байрлалд хавтан лист нийлүүлж гагнах
  • PA, PF, PC, PG байрлалд хавтан лист ирмэг засалттай язгуур оёдол гаргаж, 2-р оёдол тавьж гагнах
  • PB, Т-хэлбэрийн тулгасан холболт дээрээс доош, доороос дээш гагнаж сурах
  • PA байрлалд язгуур оёдол гаргаж 2-р оёдол хийж гагнах

Эзэмшвэл зохих чадвар:Металл хийцийн бүх төрлийн ажлыг гагнах чадвартай болно. Үүнд: хашаа, хайлш, машины эд анги, барилга байгууламжийн каркас, дам нуруу, зуухны эд анги гэх мэт.

Хагас автомат гагнуур /Дээд шат/

Сургалтын агуулга:

  • Гагнуурын тэмдэглэгээ ажлын зургийн дагуу гагнаж сурах
  • Төрөл бүрийн утсыг ялгаж чаддаг дадлага эзэмших
  • Холимог хийн төрөл ангилал эзэмших
  • 2 өөр төрлийн материал гагнаж сурах
  • Хагас автомат гагнуураар хавтан хийц, шугам хоолойн бүх байрлалд гагнах ур чадвар эзэмшүүлэх
  • Жац дор гагнуур хийх бүрэн автомат аппарат тоног төхөөрөмж ажиллуулж сурах
  • Хөнгөн цагаан хайлшийг гагнаж сургах

Эзэмшвэл зохих чадвар:Хөнгөн цагааны хайлш, зэсийн хайлш, бага ба өндөр чанаржуулсан ган, нүүрстөрөгчит бүх гангуудыг орон зайн байрлалд гагнах чадвартай болно. Мөн уул уурхай, эрчим хүч, барилгын салбарын металл хийцийн ажлыг гагнах чадвартай болно.

Суралцагсдад тавигдах шаардлага: Хагас автомат гагнуураар 2-3 жил ажилласан байх

Цахилгаан, хагас автомат гагнуур /анхан шат/

Сургалтын агуулга:

  • Цахилгаан гар нуман гагнуурын үед ашиглагдах тоног төхөөрөмж, хийн хамгаалалттай хагас автомат төхөөрөмжийн бүтэц, тэдгээрийн зориулалт
  • Гагнагдах материалын төрөл, онцлог, цахилгаан нумын бүтэц
  • Хийн хамгаалалттай хагас автомат төхөөрөмжийн дамжуулах механизмд утас байрлуулж, сүвлэх,
  • Дамжуулах механизмын тохиргоо хийх, ширээлтийн гарын бүрэн, бүтэн байдлыг шалган тохируулах слесарийн ажиллабаруудыг гүйцэтгэх анхны мэдэгдэхүүн чадвартай болох
  • Орон зайн байрлалд цахилгаан нум асааж сурах
  • Хавтан лист дээр хэвтээ, босоо PA, PF, оёдол тавьж сурах
  • PA, PF байрлалд хавтан лист нийлүүлж гагнах
  • PA, PF байрлалд хавтан лист ирмэг засалттай язгуур оёдол гаргаж, 2-р оёдол тавьж гагнах
  • Т-хэлбэрийн тулгасан холболт дээрээс доош, доороос дээш хагас автомат гагнуураар гагнах
  • PA байрлалд язгуур оёдол гаргаж 2-р оёдлыг цахилгаан гагнуураар гагнах

Эзэмшвэл зохих чадвар: Металл хийцийн бүх төрлийн ажлыг цахилгаан болон хагас автоматгагнуураар гагнах чадвартай болно. Үүнд: хашаа, хайлш, машины эд анги, барилга байгууламжийн каркас, дам нуруу, зуухны эд анги гэх мэт.

Аргон гагнуур /Анхан шат/

Сургалтын агуулга:

  • Аппарат тоног төхөөрөмжөө угсрах, холбох, тохиргоо үйлчилгээ хийх, ялгах чадвартай болох
  • Аргон хий болон баллонноо ялгаж чаддаг болох
  • 4-н төрлийн байрлалд PA, PC, PF, PE бүрэн эзэмшиж сурах
  • Аргон гагнуурын гагнах техникийг бүрэн эзэмших.
  • 0.5 мм-ээс доош зузаантай хавтан лист гагнах дадалд суралцах.
  • Зэвэрдэггүй ганг гагнаж чаддаг болох.

Эзэмшвэл зохих чадвар: Металл хийцийн бүх төрлийн ажлыг гагнах чадвартай болно. Үүнд: хашаа, хайлш, машины эд анги, зуухны эданги, өдөр тутмын хэрэглээний зүйлс, үйлдвэрийн тоног төхөөрөмж гэх мэт.

Суралцагсдад тавигдах шаардлага: Цахилгаан гагнуурын 3-р зэргээс дээш зэрэгтэй байх

Аргон гагнуур /Дунд шат/

Сургалтын агуулга:

  • Тоног төхөөрөмж болон аргон хийн бүх мэдлэгийг бүрэн эзэмших
  • Орон зайн бүх байрлалд шугам хоолой, метал хийц, даралтат сав гагнаж сурах
  • Зэвэрдэггүй ган, 2 өөр төрлийн материалыг сайн гагнадаг болох
  • Хослон гагнах арга техникийг эзэмших
  • Гагнах материалд гагнуурын утсыг сонгож сурах
  • Хөнгөн цагаан хайлш гагнах анхны мэдэгдэхүүнтэй болох
  • Гагнах эд ангийн ирмэгийн боловсруулалт хийж чаддаг болох

Эзэмшвэл зохих чадвар: Металл хийцийн бүх төрлийн ажлыг гагнах чадвартай болно. Үүнд: хашаа, хайлш, машины эд анги,өндөр ба нам даралтат сав, шугам хоолой, үйлдвэрийн хариуцлагатай тоног төхөөрөмжийг гагнаж чаддаг болно.

Суралцагсдад тавигдах шаардлага: Цахилгаан гагнуурын 4-р зэргээс дээш зэрэгтэй байх, Аргон гагнуурын анхан шатны сургалтанд хамрагдаж төгссөн байх

Аргон гагнуур /Дээд шат/

Сургалтын агуулга:

  • Шугам хоолойг чанарын өндөр түвшинд гагнаж чаддаг болох
  • Гаргасан гэмтэл согогийг засаж чаддаг болох
  • Даралтат шугам хоолойн ангилал түүний химийн шинж чанарыг мэддэг болох
  • Аргон гагнуурын утас болон түүний химийн шинж чанарыг бүрэн эзэмших
  • Гагнуурын аппаратны шошго уншиж чаддаг болох
  • Аргон хий болон хийн хийн хольцын хувь химийн шинж чанарыг эзэмших
  • Орон зайн бүх байрлалд гагнах техникийг болон хослон гагнах аргыг эзэмших
  • Хөнгөн цагаан ба түүний хайлшийг аргон гагнуураар гагнаж сурах
  • Рентген зураг уншиж, чанар шалгаж сурах

Эзэмшвэл зохих чадвар: Металл хийцийн бүх төрлийн ажлыг гагнах чадвартай болно. Үүнд: хашаа, хайлш, машины эд анги, өндөр ба нам даралтын шугам хоолой, бүх төрлийн өнгөт металл гагнах техник технологийг эзэмшинэ

Суралцагсдад тавигдах шаардлага: Цахилгаан гагнуурын 5-р зэргээс дээш зэрэгтэй байх, Аргон гагнуурын дунд шатны сургалтанд хамрагдаж төгссөн байх

Хийн гагнуур /Анхан шат/

Сургалтын агуулга:

  • Хийн гагнуурын аюулгүй ажиллагаа дүрмийн мэдлэгтэй болох
  • Хийн гагнуурын тоног төхөөрөмжийг бүрэн ажиллуулах
  • Хийн гагнуурын даралтыг зөв тохируулах
  • Орон зайн РА, РС байрлалд хавтан төмөр тулгаж гагнаж сурах

Эзэмшвэл зохих чадвар: Металл хийцийг бүх төрлийн байрлалд гагнаж чаддаг болох ба шугам хоолойг гагнах тодорхой арга барилтай болно

Суралцагсдад тавигдах шаардлага: Цахилгаан болон хийн гагнуурын тодорхой мэдлэгтэй байх


Хийн гагнуур /Дээд шат/

Сургалтын агуулга:

  • Хийн гагнуурын техникт хэрэгтэй чухал хийг нэрлэх, харьцуулах
  • С2Н2 болон О2-ийн шинж чанарыг тайлбарлаж түүнийг хадгалах талаар мэдлэгтэй болох
  • С2Н2-ийн ноцох температур, дөлний температур, дөлний илч, шаталтын хурдыг хэлж эдгээр шинж чанарыг пропаны шинж чанартай харьцуулж сурах
  • Дөл буцаж цохихоос хамгаалах хэрэгслийг угсарч сурах, түүний шинж чанарыг тайлбарлах
  • Орон зайн +РС, PF байрлалд хавтан төмрийг ирмэгийн боловсруулалттай гагнаж сурах, + РС, PF байрлалд хоолойг гагнах

Эзэмшвэл зохих чадвар: Металл хийцийг бүх төрлийн байрлалд бүрэн гагнаж чаддаг болох ба шугам хоолой,хариуцлагатай металл хийцийг гагнаж чаддаг болно.

Суралцагсдад тавигдах шаардлага: Хийн гагнуурын анхан шатны сургалтанд хамрагдаж амжиллттай төгссөн байх

Плазм огтлогч

Сургалтын агуулга:

  • Металлын физик, хими, механик шинж чанарын тухай мэдлэгт үндэслэн металлыг суурин болон зөөврийн зүсэх төхөөрөмж ашиглан плазм нумаар,хүчилтөрөгчөөр нэвт буюу гадаргууд зүсэх
  • Плазм нум, плазм шүршилт, плазм үүсгэгч хий, плазм шүршилтийн хошуу, зүсэлтэнд хэрэглэх хийн төрөл тэдгээрийн онцлог, зүсэгдэх материалд тохируулан шатах хий шингэнийг сонгох, хий шингэн агуулсан баллоныг байрлуулах, баллон болон хийн хэлхээнд редуктороо угсрах, хийн дамжуулах хоолойг шланг угсрах, зүсэгдэх материалын зузаанаас хамаарч зүсэгч хүшуу сонгох, зүсэлтийн дөлний чадвар, гүйдлийн хүчийг тохируулах

Эзэмшвэл зохих чадвар: Металл хийцийн бүх төрлийн ажлыг огтлох чадвартай болно. Үүнд: хашаа, хайс, машины эд анги, барилга байгууламжийн каркас, дам нуруу, зуухны эд анги гэх мэт.

Барилгын цахилгаанчин

Сургалтын агуулга:

  • Тогтмол ба хувьсах гүйдлийн хэлхээний үндсийг судлах, онолын мэдлэгээ дадлагатай холбон ашиглаж сурах
  • Олон улсын стандартын дагуу цахилгааны бүх төрлийн холболтын схемийг унших, үсгэн болон дүрсэн тэмдэглэгээг ашиглаж сурах, байршлын болон зарчмын схем зохиох, ажиллагааг тайлбарлах, угсарч ажиллуулах
  • Төрөл бүрийн гэрэлтүүлгийн хэлхээний схем зохиох, хэлхээ угсрах
  • Хөдөлгүүрийн хүчний болон удирдлагын хэлхээний схем зохиох, хэлхээ угсрах, хэлхээнд гарсан гэмтэл илрүүлэх
  • Нам хүчдэлийн сүлжээнд тавигдах хамгаалалтын ажиллагааг судлах, ашиглах
  • Цахилгааны тоноглолтой ажиллах аюулгүй ажиллагаатай танилцан улмаар цахилгаан гүйдэлд нэрвэгдэгсдэд анхнь тусламж үзүүлэх

Эзэмшвэл зохих чадвар:

Орон сууц, бүх төрлийн барилга байгууламж цахилгааны холболтуудыг хийх, холбогдох тоног төхөөрөмжүүдийг сонгох, суурилуулах,угсрах, засвар үйлчилгээ хийх, гэмтэл илрүүлэх, устгахаас гадна ахуйн цахилгаан хэрэгслийг засварлах чадвар эзэмшинэ.

Суралцагсдад тавигдах шаардлага: Сэтгэн бодох чадвар өндөртэй, хариуцлагатай, няхуур, суурь боловсролтой байх

Токарьчин-фрезерчин өнгөлгөөчин хос мэргэжил

Сургалтын агуулга:

  • Металл боловсруулах технологи
  • Токарийн суурь машиныг ажилд бэлдэх, токарийн ажилд хэрэглэгдэх багаж хэрэгслүүдийг сонгож, ашиглаж сурах
  • Металл боловсруулах ажилд хэрэглэгдэх хэмжилтийн багажуудтай харьцаж нарийвчлалын өндөр түвшинд хэрэглэж сурах
  • Токарийн ажилд хэрэглэгдэх материалуудын шинж чанаруудыг мэдэх
  • Техникийн шугам зураг унших, зурах
  • Токар фрезерийн суурь машинуудыг бүрэн эзэмшиж, үйлдвэрлэл дээр бүрэн ашиглаж чаддаг болно.

Эзэмшвэл зохих чадвар:

Техникийн болон механикийн өргөн мэдлэгтэй болох ба металл боловсруулах суурь машинууд дээр бүрэн ажиллах чадвартай болно. Бүх төрлийн материал ашиглан уул уурхай, зам тээвэр,барилга, эрчим хүч зэрэг бүхий л салбарт шаардлагатай сэлбэг хэрэгсэл, эд ангийг хийх чадвар эзэмшинэ.

Суралцагсдад тавигдах шаардлага:

Сэтгэн бодох чадвар өндөртэй,гарын ур дүйтэй, хариуцлагатай, няхуур, суурь боловсролтой байх