• Утас: +976-70002255
  • Имэйл: info@hmw.mn

Танилцуулга

Эко спорт цогцолбор нь 2015 оны 05-р сараас бүрэн хүчин чадлаар үйл ажиллагаагаа эхлүүлэн ажиллаж байна.

Манай спорт цогцолбор нь 60 тамирчин жилийн 4 улирал цаг хугацаа харгалзалгүй хүссэн үедээ байрлаж бэлтгэл сургуулилт хийх тав тухтай буудал, зоогийн газартай. Америкийн Нэгдсэн Улсаас оруулж ирсэн “Sport Court” брендийн ISO 9001:2008, ISO 14001:2004 Олон улсын стандартыг хангасан “High-Resilience Polypropylene” материалаар хийсэн дээд зэрэглэлийн шалтай спорт заал, чөлөөт бөхийн 3 дэвжээтэй бэлтгэлийн төв, тамирчдын хувцас солих өрөө, усанд орох саун, дүүштэй. Бүрэн тоноглогдсон дуу, гэрэлтүүлгийн төхөөрөмжтэй, зочдод зориулсан хоёр өрөө, тусгай зочдод зориулсан бүрэн тохижуулсан 15 хүний хурлын өрөөтэй. Гаднаа газрын теннис, софт теннисний хоёр талбай, олон олон улсын стандартын дагуу япон мэргэжилтэн суулгасан хиймэл зүлгэн хөл бөмбөгийн ногоон талбай, гүйлтийн тойрог зам бүрэн гэрэлтүүлэгтэй 150 авто машины зогсоолтой.