• Утас: +976-70002255
  • Имэйл: info@hmw.mn

Танилцуулга

Оюу толгой төсөл дахь эрчим үйлдвэрлэлийн хэсэг нь Монгол улсын хууль дүрэм, компаний дотоод журам, Оюу толгойн аюулгүй ажиллагааны стандартад нийцүүлэн 72МВт-н дулааны төв станц, Ханбумбат нисэх буудлын зуух, гүний уурхайн зуух, уурхайн төв агуулахын зуух, уурхайн ажилчдын манлай кэмпийн зуух болон 8 тонны уурын зуухнуудын ашиглалт засвар үйлчилгээ, газар доорхи инженерийн шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээ, угсралтын ажлыг хариуцан ажиллаж, уурхайн үйлдвэр албан газар болон ажилчдын кэмпүүдийг халаалт, хэрэгцээний халуун усаар тасралтгүй найдвартай хангаж ажиллаж байна.

Манай хамт олон

Бидний эрхэм зорилго

Бид аюул эрсдэлгүй байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулж, хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангана.

Эрчим үйлдвэрлэлийн хэсгийн хариуцан ажиллуулж буй Оюу толгой дахь дулааны төв станц нь ойролцоогоор 50 сая ам доллароор бүтсэн станцын бүх тоног төхөөрөмж нь хамгийн сүүлийн үеийн технологи бөгөөд буцламтгай үет дахин шаталтат усан халаалтын 29 МВт-ын 2 зуух, 7 МВт-ын 2 зуухтай бөгөөд түлш дамжуулах систем нь тоос намжаах төхөөрөмжөөр тоноглолдсон 2 эгнээ бүхий 3 дамжлагатай түлш дамжуулах туузан дамжуурга, цагт 50 тонн нүүрс бутлах 2 бутлуур, 5000м2 талбай бүхий 12000 тонн нүүрс хадгалах талбайтай ба 730м3 багтаамжтай усан сан бүхий дизель болон цахилгаан насосоор тоноглогдсон автомат ажиллагаатай гал унтраах галын усны байгууламжтай.

Сүлжээний усны тус бүр 600 тонн ус шахах хүчин чадалтай 4 насос бүхий цагт 3 тонн ус цэвэршүүлэх хүчин чадалтай RO буюу эсрэг осмосын шүүлтүүрээр тоноглогдсон нэмэлт усны системэй. Тус станцын онцлог нь зуух тус бүрт 99,7% хувийн ашигт үйлийн коэфиценттой үнс баригч уутат шүүлтүүр суурилагдсан, бүх тоноглолын цахилгаан хөдөлгүүрүүд Siemens болон ABB бренд, цахилгааны 35 кВ, 6.3кВ, 0.4кВ хуваарилах өрөөнүүд нь мөн ABB-ын панелуудаар тоноглогдсон, найдвартай ажиллагаанд зэрэгцээ шугамаар тэжээгдэж ажилладаг.


Оюу толгой- Дулааны төв станц


Ерөнхий удирдлагын шит

Эрчим үйлдвэрлэлийн хэсгийн дулааны станцын хамт олон нь компанийхаа бусад салбар хэсгүүдээс болон сургуулиа төгссөн шинэ боловсон хүчнийг өөрийн эгнээнд нэгтгэн дадлагажуулж, компаний ур чадвартай мэргэжлийн боловсон хүчний тоог өсөн нэмэгдүүлж, жилээс жилд эрчим үйлдэрлэлийн салбарт ажлын туршлага, ур чадвар хуримтлуулсаар байна.

Манай хэсэг нь компаниас зохион байгуулж буй урлаг спорт, нийгмийн ажилд идэвхи санаачлагатайгаар амжилттай оролцохын зэрэгцээ аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж өнөөдөрийн байдлаар осол бэртэлгүй 946 хоног ажиллаж, Оюутолгойн нэгж хэлтэс, бусад компаниудыг ажлын бүтээмжээрээ хошуучлан Оюу толгой төсөл дээр ажиллаж буй компаниудын дунд зохиогддог уралдаан тэмцээнд удаа дараа амжилттай оролцон тэргүүн болон дэд байрыг тогтмол эзэлж “Хасу Мегаватт” компани монголдоо тэргүүлэгч чадварлаг хамт олон гэдгээ Оюу толгой төслийн талбайд ч харуулсаар байна.