• Утас: +976-70002255
  • Имэйл: info@hmw.mn

Тэд чадсан

2016-06-22 Уншсан тоо: 373

Гагнуурчдын Дэлхийн аварга гэж болохуйц "Arc Cup-2016" Олон Улсын гагнуурчдын тэмцээн БНХАУ-ын Бээжин хотноо 2016.06.15- 2016.06.22-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Энэ тэмцээнд Дэлхийн 25 орны 500 гаран гагнуурчид ур чадвар сорьж өрсөлдсөн билээ. Манай улсаас 9 гагнуурчин тэмцээнд оролцож
"Хасу Мегаватт" ХХК-ийн гагнуурчин Б.Түвшинжаргал цахилгаан гагнуурын төрөлд Мөнгө
"Хасу Мегаватт" ХХК-ийн гагнуурчин Б.Өлзийбуян Хагас автомат гагнуурын төрөл Хүрэл
"СММ" ХХК-ий гагнуурчин Б.Баттулга цахилгаан гагнуурын төрөлд Мөнгө
"ДЦС - 4" ТӨХК-ий гагнуурчин Ч.Агваандэмбэрэл Аргон гагнуурын төрөлд Хүрэл медаль тус тус хүртэж багаараа 2-р байранд орсон Бахдам амжилт үзүүлсэн юм.