• Утас: +976-70002255
  • Имэйл: info@hmw.mn

"ТЭР ЖИЛИЙН ТЭР ӨДӨР" кино "Хүннү Синема"-д сүр жавхлантай нээлтээ хийлээ

2016-03-15 Уншсан тоо: 369


"Хасу Мегаватт" ХХК-ий ивээн тэтгэсэн 1945 оны чөлөөлөх дайны 70 жилийн ойд зориулан бүтээсэн Олон улсын аврахуй үйлстэний Ф.Найтингелийн анхны шагналтан 1920 онд Хэнтий аймгийн Галшар сумын Чулуут хэмээх газар төрсөн Д.Норовдаваа-ийн тухай соёлын гавъяат зүтгэлтэн С.Пүрэвийн зохиол, соёлын гавъяат зүтгэлтэн, найруулагч Б.Нагнайдоржийн бүтээл Монголын уран сайхны "ТЭР ЖИЛИЙН ТЭР ӨДӨР" кино "Хүннү Синема"-д сүр жавхлантай нээлтээ хийлээ. Уг кинон дээр гарч буй байлдааны машин механизм, буу, сэлэм зэргийг манай компани өөрийн үйлдвэртээ хийсэн билээ.