• Утас: +976-70002255
  • Имэйл: info@hmw.mn

ХАБЭА-н зөвлөл

Орон тооны бус зөвлөлийн танилцуулга

Монгол улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.2-дэх заалтыг үндэслэн 2011 онд “Хасу Мегаватт” ХХК-ийн ерөнхий захирлын тушаалаар “ХАБЭАхуйн орон тооны бус зөвлөл”-ийг зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүд гэсэн бүрэлдхүүнтэйгээр томилсон.











ХАБЭАхуйн орон тооны бус зөвлөл нь чиг үүргийн хувьд “Хасу Мегаватт” ХХК-ийн явуулж буй үйл ажиллагааг ХАБЭАхуйн хуулийн 27.3-т заасан чиг үүрэг болон Эрчим хүчний салбарын хууль дүрэм журмуудыг хэрэгжүүлэх, мөрдүүлэх,ХАБЭАхуйн ойрын болон хэтийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлдэг. ХАБЭАхуйн орон тооны бус зөвлөл нь жил бүр төлөвлөгөөтэй ажиллаж байгуулагдсан цагаасаа хойш 4 жилийн хугацаанд нийт 13 удаа хуралдаж 110 ажлыг төлөвлөж гүйцэтгэснээс 95 ажил нь бүрэн хэрэгжсэн.

Хийгдсэн ажлуудаас: 2015 онд “Хасу Мегаватт” ХХК-ийн хэлтэс, нэгж, хамтран ажиллагч компаниудын дунд “ХАБЭАхуйн тухай хуулийг хэн сайн мэдэх вэ”сэдэвт асуулт хариултын тэмцээн, мөн оны 09-р сард БЗД-ийн 12-р хорооны нутаг дэвсгэр дэх ШУА-ийн харьяа “Ботаникийн цэцэрлэгт” хүрээлэнг цэвэрлэх “Эко өдөрлөг”,аюулгүй ажиллагааны зааврууд боловсруулж баталгаажуулсан.

2015 оны ажлаар Монгол улсын Хөдөлмөрийн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвөөс хамтран зохион байгуулсан “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2015” сэдэвт уралдаанд 2- р байрыг эзэлсэн.

ХАБЭАхуйн хэсэг

Монгол улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27-р зүйлийн 27.6 дахь хэсэг, 2015 оны 06-р сарын 22-ны өдрийн Хөдөлмөрийн сайдын А/114 тоот тушаалыг үндэслэн “Хасу Мегаватт” ХХКомпани нь орон тооны 9 ажилтан ажиллаж байна.

“Хасу Мегаватт” ХХК-ийн хэмжээнд ажлын байрны эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, ажил гүйцэтгэх үед хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, дүрэм, журам стандартыг мөрдүүлэх, хяналт тавих чиг үүрэгтэйгээр ажиллаж байна.

Тус хэсгийг ахлах ажилтан Д.Дорж удирддаг бөгөөд ХАБЭАхуйн ажилтнаар Б.Баатарцогт, Ч.Даваажаргал, Э.Эрдэнэчулуун, Э.Октябрь, Г.Дэлгэрхүү, Ж.Энхтөр, Б.Батзаяа, Г.Чимэд нар ажиллаж байна.