• Утас: +976-70002255
  • Имэйл: info@hmw.mn

Хамтын гэрээ 2016

“ХАСУ-МЕГАВАТТ” ХХК–ИЙН

ЗАХИРГАА, ҮЭ – ИЙН ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХАМТАРСАН ХУРЛЫН ТОГТООЛ

2015 – 12– 24 Дугаар ¹ Улаанбаатар хот

Хамтын гэрээг баталж мөрдөх тухай

“ХАСУ МЕГАВАТТ” ХХК – ийн захиргааны төлөөлөгчид, ҮЭ – ийн тэргүүлэгчдийн хамтарсан хурлаас ТОГТООХ НЬ :

  1. Монгол улсын “Хөдөлмөрийн тухай” хуулийн ll дугаар бүлгийн 19 дүгээр зүйлийнн 19,1,5,20 дугаар зүйлийн 20.4.2 , “Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай" хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2014-2015 оны улсын хэлэлцээр, Эрчим хүчний салбарын 2014-2015 оны хамт / тариф /- ын хэлэлцээрийг үндэслэн энэхүү "Хамтын гэрээ" - г хавсралтуудын хамтаар баталсугай .
  2. “Хамтын гэрээ” - ний хэрэгжилтэнд хяналт тавьж, биелэлтийг хагас, бүтэн жилээр гаргаж талуудын төлөөлөгчдийн хуралд оруулан хамт олонд танилцуулж, дүнг ЭХЯ, ЭХГУУ – н салбарын ҮЭ – ийн холбоонд хүргүүлж байхыг Хүний нөөцийн менежер Л.Отгонбаяр, ҮЭ – ийн хорооны дарга Б.Ариунбаатар нарт даалгасугай .
  3. “Хамтын гэрээ”–г Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлж бүртгүүлэхийг ҮЭ – ийн хорооны дарга Б.Ариунбаатарт даалгасугай.

“ХАСУ МЕГАВАТТ” ХХК – ИЙН

ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ҮЭ – ИЙН ХОРООНЫ ДАРГА

Ж.Түмэн-Аюуш Б.Ариунбаатар

……………………………………… ....……………………………………..

ХАСУ МЕГАВАТТХХК – ИЙН ЗАХИРГАА, ҮЭ-ИЙН ХОРООНЫ ХООРОНД БАЙГУУЛСАН 2016 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ХАМТЫН ГЭРЭЭ

2015 – 12 24 Улаанбаатар хот

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Ажил олгогчийг төлөөлж – Компанийн төлөөлөгчид, Ажилтныг төлөөлж - ҮЭ-ийн хорооны төлөөлөгчид Хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, ашиг орлогыг өсгөх үндсэн дээр ажилтны нийгмийн баталгааг хангах зорилгоор энэхүү хамтын гэрээг байгуулав.

1.2. “Хамтын гэрээ” нь нийт ажиллагсдын хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудлаар ажил олгогч, ҮЭ-ийн хорооны төлөөлөгчдийн хооронд байгуулсан эрх зүйн баримт бичиг мөн.

1.3. Хөдөлмөрийн тухай Монгол улсын хууль, ҮЭ-үүдийн эрхийн тухай болон бусад хууль тогтоомжийн хүрээнд ҮЭ-ийн үйл ажиллагаагаа явуулахыг ажил олгогч зөвшөөрнө.

1.4. Ажил олгогч нь: Ажиллагсдыг ажил болон аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хөдөлмөрийн нөхцлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд тохирсон /цалин олговор хөлс/ олгох, хамтын ба хөдөлмөрийн гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргийг биелүүлнэ.

1.5. Ажилтнууд нь: Ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, үнэнчээр хөдөлмөрлөх, ажил үүрэгтэй нь холбоотой нууцыг хадгалах, хамтын болон хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг чанд сахиж, үйлдвэрийн хэвийн найдвартай ажиллагааг хангаж ажиллана.

1.6. Ажил олгогч нь: Үйлдвэрийг урт хугацаагаар сул зогсоох, нэгж хэсгүүдийн нэрсийг өөрчлөх, нэгтгэх, орон тоо хасагдсан, цомхотгосон, ажлын шинэ байр бий болгоход ҮЭ-ийн хороотой урьдчилан зөвшилцөнө.

Ж.Түмэн-Аюуш

1.7. ҮЭ-ийн хороо нь: Өөрийн эрхээ хуулийн хүрээнд хэрэгжүүлэх бөгөөд хамтын гэрээтэй холбогдсон асуудлыг аль болох гэрээ, хэлэлцээр /зөвлөлдөөн/-ийн замаар шийдвэрлэнэ. Б.Ариунбаатар

1.8.Ажил олгогч нь: Гэрээний заалтуудыг хугацаанд нь биелүүлэх, ҮЭ-ийн хороо нь тэдгээрийн биелэлтийг тогтоосон хугацаанд хэрхэн хэрэгжиж байгаад хяналт тавьж, явц үр дүнг хамтран хэлэлцэнэ. Ж.Түмэн-Аюуш

Б.Ариунбаатар

1.9.Ажил олгогч нь: ҮЭ-ийн сонгуульт ажилтныг болон гишүүдийг ажлаас өөрчлөх, арга хэмжээ авахад заавал ҮЭ-ийн хороотой урьдчилан зөвшилцөж байна. Харин ҮЭ-ийн гишүүн бус хүмүүст хамааралгүй болно.

1.10. ҮЭ-ийн хорооноос зохиож буй олон нийтийг хамарсан ажил нь аль болох ажлын бус цагаар явагдах боловч шаардлагатай үед дараах арга хэмжээнүүдийг ажлын цагаар явуулж болно.

  • Хамтын гэрээ, хэлэлцээ хийх, батлах, явц, үр дүнг хэлэлцэх.
  • Хамтын гэрээ, хэлэлцээрт тусгагдсан хичээл, семинар зөвлөлгөөн хийх.
  • ҮЭ-ийн хороонд тавьсан аливаа санал, гомдлыг авч хэлэлцэх,
  • ҮЭ-үүдийн эрхийн тухай хуульд заасан арга хэмжээнүүд:

а. ҮЭ-ийн бүх гишүүдийн болон идэвхтэн сонгуультны хурал хийх, их, бага, бүгд хуралд төлөөлөгч оролцуулах,

б. Компанийн захиргаатай тохиролцсоны дагуу зохион байгуулах бусад арга хэмжээ,

в. Ажил олгогчтой тохиролцож үйлдвэрийн ажиллагаанд саад болохооргүй эв санааны нэгдлийн ажил хаялтад төлөөлөгч оролцуулах

г. Ажил олгогчтой тухайн үедээ тохиролцсон зохион байгуулах бусад арга хэмжээ.

1.11. ҮЭ-ийн сонгуульт ажилтныг өөрийн байгууллагын ажилтны нэгэн адил хамтын гэрээнд хамруулах, цалин, хөлс бусад урамшуулалыг олгох бөгөөд олон жил идэвхи , зүтгэлтэй ажиллаж байгаа хүмүүсийг төр, засгийн шагналд тодорхойлж байна.

1.12. Төрийн захиргааны төв байгууллагад эрчим хүчний салбарын асуудал хариуцаж байсан болон салбарын аль нэг үйлдвэр, компанид ажиллаж байсан хугацааг удаан жил ажилласанд тооцно. /Үндсэн ажлаасаа чөлөөлөгдсөн үйлдвэрчний эвлэлийн сонгуулт ажилтанд нэг адил хамаарна./

1.13.Ажил олгогчтой ажилтнаас хөдөлмөрийн гэрээ байгуулахад Монгол улсын хууль, хамтын гэрээнд харшилсан зүйл заалт гаргуулахгүй байх зорилгоор ҮЭ-ийн хороо оролцож байна. Ажил олгогч,ҮЭ хороо

1.14.Хамтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүссэн маргааныг Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ.

Холбогдох эзэд

1.15.Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас зохиож байгаа ажил нь тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагаанд саад учруулахгүй байвал зохино.

1.16. Энэхүү хамтын гэрээг 2015 оны 12-р сарын 24-ний өдрөөс эхлэн 2016 оны 12-р сарын 24-нийгхүртэл 1 жилийн хугацаанд мөрдөнө.

Хоёр. Ажил эрхлэлт , цалин хөлс , шагнал

урамшууллын талаар:

2.1. Компаны үйл ажиллагааг тасралтгүй найдвартай, хэвийн явуулахад ISO 9001: 2015 олон улсын стандартын чанарын удирдлагын тогтолцоог баталгаажуулан, хэрэгжүүлж, хэвшүүлэн ажиллана.

2.2. Ажил олгогч нь: Үйлдвэрлэл үйлчилгээг тасралтгүй хэвийн явуулах нөхцөл бүрдүүлж , ажилтныг ажлаар хангах ба удирдах байгууллагын шийдвэр , санхүү , эдийн засгийн ашигтай ажиллагааг харгалзан үйлдвэрийг бүрэн зогсоох , гүйцэтгэх ажил байхгүй тохиолдолд гэрээнд заасан олговрыг олгож амрааж болно.

2.3. Ажил олгогч нь: Үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагаа саатаж , сул зогсох тохиолдолд үндсэн цалинг 60% хүртэл бодож олгоно.

2.4. Ажлын байрыг олноор цөөрүүлэх , эсхүл хөдөлмөрлөх нөхцөл байдлыг дордуулахад хүргэх орон тоо , зохион байгуулалтын өөрчлөлтийг хийхдээ /ажил олгогч/ нь нэг сарын өмнө ҮЭ-ийн хороонд урьдчилан мэдэгдэж ажилчдын хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хангах , нийгмийн хамгааллын талаар тусгай хэлэлцээр байгуулж , орон нутгийн хөдөлмөр зохицуулалтын албанд бичгээр мэдэгдэнэ.

2.5. Үйлдвэрлэлийн үр ашиг, хөдөлмөрийн бүтээмж, хэрэглээний үнэ, тарифын өсөлт зэргийг харгалзан үндсэн цалинг нэмэгдүүлэх асуудал нь Эрчим хүчний салбарын хамтын хэлэлцээрийн дагуу шийдвэрлэнэ.

2.6. Ажилтнуудын цалингийн доод , дээд жишиг, ажилтны цагийн тарифт цалинг ЭХЯ болон ерөнхий захирлын тушаалын дагуу баталж мөрдөнө.

2.7. Ажилтанд хөдөлмөрийн хөлсийг сард 2 удаа тогтоосон хугацаанд сар бүрийн 20.05-нд олгоно.

2.8. Захиргаа зайлшгүй тохиолдолд өндөржүүлсэн байдал тогтоон ажиллуулж болно.

2.9. Илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр, нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол хөлсийг 1-1.5 дахин нэмэгдүүлж олгоно. Биеэр амрах бол хөдөлмөрийн хуулийн дагуу амруулна.

2.10. Шинжлэх ухааны докторын зэрэгтэй ажилтанд албан тушаалын сарын цалингийн 30 хүртэл , техникийн ухааны доктор, зөвлөх инженерын зэрэгтэй ажилтанд албан тушаалын сарын цалингийн 20 хүртэл, мэргэшсэн инженерын зэрэгтэй ажилтанд 10 хүртэл хувиар тооцож нэмэгдэл олгоно.

2.11.а. Ажил , мэргэжил хавсран , хослон , орлон ажилласны нэмэгдлийг хавсран , хослон , орлон ажилласан албан тушаалын сарын цалингийн 40 хүртэл хувиар олгоно.

2.11.б. Хавсран , хослон ажилласны нэмэгдэл , сул зогсолтын олговорийн хэмжээг компаний санхүүгийн чадавхийг харгалзан ҮЭ-ийн хороотой зөвшилцөн өөрчилж болно.

2.12. Эрчим хүчний салбар , түүний харьяа байгууллагад 20-иос дээш жил ажилласан ажилтны 50, 60, 70 насны ойг тохиолдуулан хэрвээ ажиллаж байгаа бол эрхэлж байгаа албан тушаалын 1 сарын үндсэн цалинтай, тэтгэвэрт гарсан бол 200000 хүртэл төгрөгтэй тэнцэх хэмжээний урамшууллыг олгоно.

Ажил олгогч

2.13. Эрчим хүчний тэргүүний ажилтан болон тус салбарт ажиллаж байгаа бусад салбарын тэргүүний ажилтанд сар бүр 10000 төгрөгийн урамшууллыг Эрчим хүчний салбарын ажиллагсдын өдрөөр олгоно. / Энэ заалт компаниас тэтгэвэрт гарсан тэргүүний ажилтан болон МШӨ - тэй хүнд нэгэн адил хамаарна. /

Ажил олгогч

2.14. Албан тушаалын болон тарифт цалинг хийсэн ажлын үр дүнтэй нь уялдуулан өсгөн нэмэгдүүлэх , бууруулах журам гарган мөрдөж болно./ҮЭ-ийн хороотой зөвшилцөнө/.

2.15 Төрийн одон, медалиар шагнагдсан тохиолдолд тухайн ажилтанд албан тушаалын сарын цалингийн 20% хүртэл хувиар 1 удаа тооцож нэмэгдэл олгоно.

Ажил олгогч

Гурав. Ажилтнуудын мэдлэг, мэргэжил боловсролыг дээшлүүлэх талаар

3.1. Ажилтнуудын ажлын байрны сургалтыг тусгай төлөвлөгөөний үндсэн дээр зохион байгуулна.

Ажил олгогч

3.2. Компанийн зардлаар дотоодын их, дээд сургууль, коллежид шаардлагатай мэргэжлээр дээд , тусгай дунд боловсролтой мэргэжилтэн бэлтгэнэ.

Ажил олгогч

3.3. Ажилтнуудын эдийн засаг, гадаад хэл, эрхзүй ,эрүүл ахуй,анхны тусламж, ХАБЭА-н тухай хууль болон техникийн мэдлэгийн сургалтыг зохион байгуулна. Харин ҮЭ – ийн хорооноос зохион байгуулсан сургалтанд оролцсон ажилтнуудад өгөх гарын авлага ,материалын зардлыг ҮЭ хороо хариуцана. Ажил олгогч, ҮЭ хороо

3.4. Үйлдвэр дээрх түр сургалтанд хичээл заасан багш нарт цагийн 4000 төгрөгний хөлс олгоно.Эрдмийн зэрэг,цолтой бол цагийн хөлсийг доорхи хувиар өсгөж өгнө.Үүнд: докторт - 30%

профессорт - 20%

дэд докторт - 20%

дэд профессорт - 10%

Гэхдээ 1 хүнд эрдмийн зэрэг, цолны нэмэгдлийн аль илүүг нь олгоно.Түгээмэл бус нарийн мэргэжлийг өвлүүлэн сургах ажлыг,зөвлөх, мэргэшсэн инженер , мастер , багш нараар удирдуулан ажлын байранд зохион байгуулж , тэдэнд цагийн хөлсийг 5000 төгрөгөөр бодож олгоно. Гаднаас ирж сургалт явуулсан багш нарт зах зээлийн ханшаар гэрээний дагуу хөлс олгоно.

Ажил олгогч

3.5. Эрчим Хүчний яамны хэмжээнд ажил , мэргэжлийн уралдаан , тэмцээн зохион байгуулж , шинэ арга барил , ажлын туршлага , мэдээлэл солилцоно.

3.6. Дээд боловсрол эзэмшсэн ажилтан нараас ажлын шаардлага, ажил олгогчын санаачлагаар үйлдвэрлэлийн чиглэлээр аспирантур , докторантурт суралцаж , цаашид тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлд тэдэнтэй байгуулсан гэрээний дагуу суралцах хугацааны төлбөрийг хариуцна.

Ажил олгогч

3.7. Ажиллагсдыг хүсэлтийнх нь дагуу ҮЭ-ийн хорооноос зохион байгуулсан гадаад хэлний болон амьдрах ухааны төрөл бүрийн дамжаанд хөнгөлөлттэй сургаж болно.

ҮЭ-ийн хороо

3.8. Ажил олгогчийн санаачлагаар үндсэн ажлаасаа чөлөөлөгдөж, гадаад дотоодын давтан сургалт,мэргэжил дээшлүүлэх дамжаанд суралцах , олон нийтийн сонгуульт ажил гүйцэтгэх хугацаанд нь албан тушаалын ба тарифт цалинг олгоно.

Ажил олгогч

3.9. Үндсэн ажлаасаа чөлөөгдөж ҮЭ-ийн хорооноос зохион байгуулсан идэвхтний болон ажилтны сургалтанд хамрагдагсдад албан тушаалын ба тарифт цалинг суралцсан хугацаанд олгоно. Сургалтанд оролцогсдод өгөх гарын авлага , материалын зардлыг ҮЭ хороо хариуцна. Ажил олгогч, ҮЭ хороо

3.10 ХАБЭА-н ажилтан анхан болон мэргэжил дээшлүүлэх сургалтанд суралцсан тохиолдолд сургалтын төлбөрийг хариуцна.

Ажил олгогч, ҮЭхороо

3.11 МҮЭ-ийн гишүүнийхээ үүргийг нэр төртэй биелүүлж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан гишүүдийг Монголынхоо үзэсгэлэнт газруудаар тойрон аялалаар явах эрхийн бичгээр шагнаж урамшуулна.Тойрон явах үйл ажиллагааны зардлыг ҮЭ-ийн хорооны сангаас гаргана. Ажил олгогч жуулчлан явах хугацааны үндсэн цалингбүрэн олгоно.

Ажил олгогч/ҮЭХороо

Дөрөв.Ажил,амралтын цаг,нийгмийн асуудлын

талаар

4.1. Ажилтнууд 7 хоногт 5 өдөр 40 цаг ажиллаж,128 цаг амарна.

4.2. Ердийн ажлын үргэлжлэл 8 цагаас илүүгүй байх ба баярын урьд өдөр ажлын 8 цаг ажиллана.

Ажил олгогч

4.3. Илүү цагаар болон амралт , баяр ёслолын өдөр ажилчдыг ажиллуулсан тохиолдолд ҮЭ хороо хяналт тавьж , ажилтанд илүү цагийн хөлс олгоогүй болон биеэр нь амраагаагүй бол холбогдох албан тушаалтанд асуудлыг тавьж шийдүүлнэ.

ҮЭ Хороо

4.4. Ажил олгогч нь: Дор дурдсан нөхцлүүдэд ажилтнуудад хугацаатайгаар тэтгэмжтэй чөлөө олгоно.

А.ажилтан хурим хийвэл -ажлын 3 өдөр

Б.хүүхэд нь хурим хийвэл 3 өдөр

В.Эхнэр нь төрсөн үед ажлын 5 өдөр

Г.Төрсөн эцэг , эх хадам аав , ээж , эхнэр , нөхөр , хүүхэд , төрсөн ах, эгч , дүү нар нь нас барахад ажлын 5 өдөр.

Ажил олгогч

4.5. Нэг ажилтны сард хооллох хоолны үнэ дээд хэмжээ 70,0 мян.төгрөг байх ба компаний харьяалалын цайны газар хооллосон тохиолдолд ажиллагсдын хоолны үнийг сард 30 хувиар хөнгөлөн амт чанар , илчлэг сайтай хоолоор үйлчилнэ. Цагийн баланс нь 80 хувиас доошгүй ажилласан ажилтанд хөнгөлөлт олгох ба ажлын шаардлага нөхцөл бололцооноос хамааруулж онцгой нөхцөлд хоолны хөнгөлөлтийг захирлын шийдвэрээр 100 хувь олгоно.

Ажил олгогч

4.6. Гэрт болон төвлөрсөн халаалтын системд холбогдоогүй орон сууцанд амьдардаг ажилтнуудад жилд 1 удаа 60,0 - 100,0 мян.төгрөгний нүүрсний хөнгөлөлт олгоно. Компаниас гарсан өндөр настан , МШӨ - тэй хүмүүст 2 тн-оос илүүгүй нүүрс авбал үнэгүй олгоно.

Ажил олгогч

4.7. Компаниас МШӨ-өөр хувь тогтоолгосон, ҮО – д орж ослын магадлагаа гаргасан хүмүүс улсын чанартай рашаан сувилал , саам эмчилгээнд амарсан ажилтнуудад эрхийн бичгийг үндэслэн 50%-ийн хөнгөлөлт үзүүлнэ. Саам эмчилгээ болон рашаан сувилалын хөнгөлөлтийг давхцуулж олгохгүй. ҮЭХорооноос 20000 төгрөгний унааны хөнгөлөлтийг олгоно.

Ажил олгогч/ ҮЭХороо

4.8. Ажилтнуудын төрсөн эцэг , эх , эхнэр , нөхөр , хүүхэд , нас барсан тохиолдолд 200000 төгрөгний буцалтгүй тусламж, төрсөн ах, эгч, дүү нь нас барсан тохиолдолд 100000 буцалтгүй тусламж тус тус үзүүлнэ. / нэг гэр бүлийн болон ах, дүү хэд хэдэн хүн ажилладаг бол зөвхөн 1 хүнд олгоно /.

Ажил олгогч

4.9. Байгалийн гэнэтийн гамшиг , гал , үер усны аюулд өртөн орон гэргүй болсон ажилтанд мэргэжлийн байгууллагын саналыг үндэслэн 1500000 төгрөгийн буцалтгүй тусламж олгоно. Ажил олгогч

4.10. ҮЭ-ийн гишүүдийн төрсөн аав , ээж , эхнэр , нөхөр , хүүхэд нас барвал 60000 төгрөг, ажилтан өөрөө 45 хоногоос дээш хугацаагаар өвчтэй байсан бол 80000 төгрөгний буцалтгүй тусламж олгоно./Нэг байгууллагад гэр бүлийн болон ах дүүс, хэд,хэдэн хүн ажилладаг бол зөвхөн нэг хүнд олгоно. /

ҮЭ хороо

4.11. ҮЭ-ийн гишүүдийн хадам аав,ээж нь нас барсан тохиолдолд 40000 төгрөгний буцалтгүй тусламж олгоно./Нэг байгууллагад гэр бүлийн болон ах дүүс, хэд, хэдэн хүн ажилладаг бол зөвхөн нэг хүнд олгоно. /

ҮЭ Хороо

4.12. ”Эх үрсийн баяраар” компаний ажиллагсдын 0-16 насны хүүхдүүдэд, шинэ жилийн баяраар 0-5 насны хүүхдүүдэд баярын бэлэг олгож, ҮЭ Хорооноос эцэг, эх, бүтэн, хагас өнчин хүүхдүүдэд 10000 төгрөгний тусламж олгоно.

Ажил олгогч,ҮЭ Хороо

4.13. Компаний ажилтан нас барвал 2000000 төгрөг , МШӨ хүмүүс болон эрчим хүчний салбарт ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан ахмадууд нас барсан тохиолдолд ар гэрт нь 500000 төгрөгийн , тэтгэвэрт гарсан ахмадууд , МШӨ хүмүүсийн эхнэр , нөхөр нас барсан тохиолдолд 150000 төгрөгийн буцалтгүй тусламж олгоно.ҮЭ-ийн гишүүн нас барсан тохиолдолд ҮЭ-ийн хорооны сангаас 200000 төгрөгний буцалтгүй тусламж олгоно.

Ажил олгогч ҮЭ-ийн хороо

4.14. Өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн ажилтныг өндөр насны тэтгэвэрт гарахад нь тус компанид 3-аас дээш жил ажилласан жил тутамд салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 224.640 төгрөгийг 5 жилээр бодож нэг удаагийн мөнгөн тусламж олгоно.

Ажил олгогч

4.15. Олон улсын банк санхүүгийн байгуулага , засгийн газрын болон түнш байгууллагын шугамаар ирсэн зочид төлөөлөгчдөд компанийн захиргаа нь хүндэтгэл үзүүлнэ.

Ажил олгогч

4.16. Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ.Ээлжийн амралт бодож олгохдоо улсад ажилласан эрчим хүчний салбарт ажилласан жилийн ажилтанд аль ашигтай байдлаар бодож олгоно. Шинээр орсон ажилтанд 11 сар ажиллаж ээлжийн амралт эдлэх эрх үүснэ.

4.17. Ажилтнуудын эрүүл мэндийн үзлэгийг чанартай бүрэн хийлгэх ба жилд нэг удаа ажилтны үзлэгийн зардлыг компани хариуцана.

Ажил олгогч

4.18. Орон сууцгүй ажиллагсдыг орон сууцтай болгох, орон сууц бариулах , худалдаж авахад зориулж жил бүр хөрөнгө төвлөрүүлэн зарцуулах журам боловсруулан ажиллана.

Тав.Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны

ажлыг хэрэгжүүлэх талаар

5.1. ХАБЭА-н 2016-2017 оны хөтөлбөр боловсруулж батлан хэрэгжүүлнэ.Ажил олгогч

5.2. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн дүгнэлтийн дагуу эрүүл мэндийн төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх.

Ажил олгогч

5.3. Ажлын тусгай хувцас, хэрэглэлийн угаалгын газрыг ашиглалтанд оруулж, үйл ажиллагааг тогтмолжуулах.

Ажил олгогч

5.4. Ажилтан нь: Ажлын тусгай хувцас , хамгаалах хэрэгслэлийг тогтмол хэрэглэж , хэвшүүлэх, ХАБЭА хууль дүрмийг баримталж ажиллана.

Ажил олгогч,ажилтан ,ҮЭ – ийн хороо

5.5. Ажлын байранд хийгдэх хөдөлмөр хамгааллын З шатны үзлэгийг захиргаа , ҮЭ хороо хамтран хийж гарсан зөрчлийг арилган ажиллана.

Ажил олгогч,ҮЭ Хороо

5.6. Ажлын байруудад эрсдлийн үнэлгээ хийж хэвшүүлнэ.

Ажил олгогч

5.7. Ажлын болон ахуйн байрны нөхцлийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар хийлгэж , хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийг бууруулах арга хэмжээг жил бүр хэрэгжүүлэн ажиллана.

5.8. Цайны газрын эрүүл ахуйн шаардлага стандартыг хангаж зохих зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж хоол үйлдвэрлэлтийн технологийг мөрдөнө.

Ажил олгогч

5.9. Байгууллагын буруугаас болж үйлдвэрлэлийн осол, МШӨ, хурц хордлого, хордлогын улмаас осолд орсон ажилтны анхны эмчилгээ, сувилгааны зардлыг ажил олгогч хариуцана.

Ажил олгогч, ҮЭ-ийн хороо

5.10. Нийгмийн хариуцлагын төсөл төлөвлөгөө боловсруулан баталгаажуулж, хэрэгжүүлэн сурталчилан ажиллана.

Ажил олгогч, ҮЭХороо

5.11. Компанийн эмнэлэгийг сайжруулж, өргөтгөх, үйл ажиллагааг стандартын дагуу ажиллах бололцоогоор хангаж ажиллана.

5.12. OHSAS 18001:2012 олон улсын стандартын хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог баталгаажуулан хэрэгжүүлж, хэвшүүлэн ажиллана.

Зургаа. ҮЭ-ийн эрхийг хангах талаар

6.1. Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуульд заасан эрх , баталгааг хангахын зэрэгцээ ажил олгогч нь:

а.ҮЭ-ийн хорооны даргыг компанийн удирдлагын хурал , зөвлөлгөөнд оролцуулж , сургалтанд хамруулж байна.

б. Компанийн эдийн засаг , санхүүгийн үйл ажиллагааны тухай мэдээлэл өгч байна.

в.Бүх гишүүдийн хурлын шийдвэрийг үндэслэн МҮЭ-ийн гишүүний татварыг сарын нийт цалин хөлснөөс нэг хувиар бодож, бэлэн бусаар хурааж ҮЭХ-ны дансанд сар бүр шилжүүлж байна. Бүх гишүүдийн хурлын шийдвэр нь ҮЭ-ийн хорооны дарга сонгуулиар өөрчлөгдсөн тохиолдолд дараагийн хамтын гэрээнүүдийн мөрдөх хугацаанд хүчинтэйд тооцогдоно.

г. ҮЭ Хороо нь жил тутам тайлангийн хурал хийх ба ҮЭ-ийн гишүүдийн татварыг шилжүүлдэг эрх бүхий хүмүүст жилд 1 удаа зохих урамшууллыг тэргүүлэгчдээр хэлэлцэн олгоно.

д.ҮЭ-ийн бүлгийн зохион байгуулагчид , тэргүүлэгчдийг сонгуульт үүргээ гүйцэтгэхэд нь зориулан долоо хоног бүрийн 5 дахь өдөр ажлаа зохицуулж , шаардлагатай хугацаагаар чөлөөлж болно.

е.ҮЭ-ийн хороог ажиллах өрөө , тасалгаа, техник хэрэгсэл ба үйл ажиллагаа явуулахад шаардлагатай бусад нөхцөл бололцоогоор хангана.

Долоо.Хамтын гэрээний хугацаа,түүний

биелэлтэнд тавих хяналтын талаар

7.1. Энэхүү хамтын гэрээ нь компанийн захиргааны төлөөлөгчид , ҮЭ – ийн хорооны төлөөлөгчид гарын үсэг зурж , эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн өдрөөс эхлэн нэг жилийн хугацаанд хүчинтэй.

7.2. Хамтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг компанийн захиргаа , ҮЭ-ийн хороо хоёул тохиролцож шийдвэрлэнэ.

7.3. Хамтын гэрээний биелэлтийн явцыг талуудын төлөөлөгчдийн хамтарсан хурлаар хэлэлцэж хагас , бүтэн жилээр биелэлтийг гаргаж , ажилтнуудад мэдээлэл хийж, ЭХГУУ-н ҮЭХолбоо , ЭХЯ-д албан ёсоор хүргэнэ.

7.4. Хамтын гэрээг зөрчсөн буюу гэрээний заалтыг биелүүлээгүй үед ҮЭ-ийн хороо, компанийн захиргаа болон холбогдох удирдах ажилтанд шаардлагыг бичгээр өгнө.

7.5. Хамтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад талуудын үйл ажиллагаанд хөндлөнгөөс саад учруулсан этгээдэд хариуцлага хүлээлгэх асуудлыг талуудын саналаар хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

7.6. Хамтын гэрээг хэрэгжүүлэх талаар захиргаа, ҮЭ Хороо шаардлагатай зүйлүүдээр төлөвлөгөө гаргаж ажиллана.

7.7. Хамтын гэрээгээр хүлээсэн үүрэг зөрчигдсөн тохиолдолд аль нэг тал маргаантай асуудлыг шийдвэрлэхийн тулд төлөөлөгчдийн хуралдааныг 7 хоногийн дотор зарлан хуралдуулах эрхтэй.

7.8. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүдсэн маргааныг “Хөдөлмөрийн тухай” Монгол улсын хуулийн дагуу шийдвэрлэнэ.

Энэхүү гэрээ нь дор дурдсан хавсралттай байх бөгөөд тэдгээр нь гэрээний бүрэлдэхүүн хэсэг болно.

А.Ажиллагсдын цалин хөлсний жагсаалт

Б.Ажлын тусгай хувцас, хувийн хамгаалах хэрэгсэл, хор саармагжуулах бодисыг олгох ажил, мэргэжлийн жагсаалт.

БАТАЛГААЖИЛТ:

Ажил олгогчийг төлөөлж: Ажилтныг төлөөлж:

“Хасу Мегаватт” ХХК-ийн

ерөнхий захирал “Хасу Мегаватт” ХХК-ийн ҮЭХорооны дарга

Ж.Түмэн АюушБ.Ариунбаатар

Гишүүд:

ЗУХ-ийн дэд захирал. Ашиглалтын хэсгийн ХАБЭА-н ажилтан

С.Гансүх Г.Дэлгэрхүү

Хүний нөөцийн менежер Засварын угсралтын хэсгийн мастер

Л.Отгонбаяр Г.Халиунсүрэн

Эдийн засагч Герман Монголын мэргэжилийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багш

Ц.Дарханбаяр Н.Ганхуяг

ХАБЭА-н ажилтан Засвар угсралтын хэсгийн инженер

Д.Дорж Ю.Энх-Амгалан

Энэхүү хамтын /тариф/-н хэлэлцээр нь Монгол улсын хууль тогтоомжид нийцэж байгаа тул 2016 оны .... сарын.....-ний өдөр бүртгэв.

Бүртгэлийн дугаар :.........