• Утас: +976-70002255
  • Имэйл: info@hmw.mn

Хасу Мегаватт ХХК ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

2017-02-21 Уншсан тоо: 1775

Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярыг тохиолдуулан “Хасу Мегаватт” ХХК-ийн Ерөнхий захирал Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуш 2017 оны 2-р сарын 17-нд ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. “Хасу Мегаватт” ХХК-ийн 2016 онд хийсэн ажил, ололт амжилтын талаар мэдээлэл хийж, компанийн үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ахмадуудын хэлсэн үнэтэй санал, зөвлөгөө чухал болохыг онцолж, талархал илэрхийллээ.