• Утас: +976-70002255
  • Имэйл: info@hmw.mn

Хасу Мегаватт ХХК ҮЭХорооны шилдгээр шалгарлаа

2016-12-19 Уншсан тоо: 952


Эрчим хүч, Геологи, Уул уурхайн салбарын Үйлдвэрчний эвлэлийн хороо 2016 оноо дүгнэж шилдгүүдээ шалгарууллаа. Энэ салбарт дэргэдээ ҮЭ-тэй 70 гаруй байгууллага, аж ахуйн нэгж байдгаас идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг буюу шалгаруулалтанд 52 компани оролцсон юм. Үүнээс хамгийн шилдэг 5 байгууллагыг сонгон шилдгээр өргөмжилдөг уламжлалтай ба Хасу Мегаватт ХХК шилдгүүдийн нэг боллоо. Энэхүү шагналыг хувийн хэвшлийн байгууллагуудаас хамгийн анх удаа манай компани авсан юм. Компанийхаа Үйлдвэрчний Эвлэлийн хорооны дарга Б.Ариунбаатар болон тэргүүлэгч гишүүддээ баяр хүргэе!