• Утас: +976-70002255
  • Имэйл: info@hmw.mn

2015 оны товч тайлан

Сайн байцгаана уу нийт гишүүд, идэвхтэн сонгуультан, ажилтан албан хаагчид та бүхний энэ өдрийн мэндийг эрэн мэндчилье. Компаны дэргэдэх ҮЭ-ийн хороо нь Монголын ҮЭ-ийн холбоо, МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны дүрмийн хүрээнд эв нэгдлээ илэрхиийлэн нийт гишүүдийн нийтийн эрх ашиг буюу нийтлэг эрх ашгийг хамгаалан гишүүдийн олон талт үйл ажиллагааг зохион байгуулан төлөөлж 5 тэргүүлэгч, ня-бо гэсэн бүтэцтэй ажиллаж байна.

Өнгөрсөн хавар ажил эхэлсэнээс хойш өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүрэг бүхий тэргүүлэгчид 5 удаа хуралдаж ҮЭ-ийн гишүүдийн ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, ХАБЭА, хамтын гэрээний хэлэлцээрийн чанар, биелэлтэнд анхаарах нийгмийн түншлэл, хамтын үйл ажиллагаанд анхаарал хандуулан төсөв, төлөвлөгөө боловсруулан ажиллаа.

Ингээд нэгдүгээрт:

Бодлого төлөвлөлт, нийгэм, эдийн засгийн тал дээр бидний хамгийн гол баримт бичиг буюу Захиргаа, ҮЭ-ийн хороо хоёрын хооронд хэрэгжүүлэх хамтын гэрээгээ 98.5%-тай дүгнэн шинээр байгуулж хэрэгжилтэнд байнгын хяналт тавин ажиллаж байна.

Гишүүд ажилтнуудын амьдралын гол баталгаа болох цалин хөлсийг албан тушаалын болон үндсэн цалинг дунджаар 15% нэмэгдүүлэн, шинээр ажилд орж байгаа ажилтнуудын цалин хөлсийг монгол улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс гадна салбарын хөдлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээгүүр цалинжуулж, эдийн засгийн хүндрэлтэй цаг үед ажиллагсдын нийгмийн асуудал орон сууцжуулах асуудлыг шийдвэрлэж нийт 35 ажилтан орчин үеийн тохилог орон сууцанд орж байгаа нь гишүүд, ажиллагсад, ажилтны төлөөллийн хувьд сэтгэл өндөр байгаагаа энэ дашрамд илэрхийлье.

Хоёрдугаарт:

Бидний үйл ажиллагааны хамгийн гол сэдвүүдийн нэг болох ХАБЭА, Хууль эрх зүй, сургалтын дал дээр компаны ХАБЭА Зөвлөлтэй хамтран Хөдөлмөр хамгаалалын 3 шатны үзлэгийг зохион байгуулж, хэсэг, нэгжүүдийн дунд тус хуулийг сурталчилах, хэрэгжүүлэх хүрээнд АСТ тэмцээнийг амжилттай зохион байгуулсан.

Мөн хөдөлмөрийн яам, МҮЭ-ийн холбоо хамтран явуулдаг дээрхи хуулиар төсөлт сургалтанд 1 ажилтан оролцуулсан байна.

ХАБЭА хуулиас гадна японы аюулгүй ажиллагаатай холбоотой позитив төсөлт хөтөлбөрийн талаар сургалт зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байгаа.

Мөн цаашлаад гишүүдийн цалин хөлс, ажлаас буруу халагдсан зэрэг маргаантай асуудал нь компаны ХМТК –ийн хүрээнд өргөдөл гомдол ирээгүй ч хөдөлмөрийн харилцаатай холбоотой өргөдөл, гомдол ирснийг тухай бүрт нь шийдвэрлэсэн байна.

НД-ийн багц хууль, Хөдөлмөрийн тухай хууль, ҮЭ-ийн эрхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах компанит ажилтай уялдуулан саналаа салбарын холбоонд хүргүүлсэн билээ.

Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилладаг ажиллагсдын судалгааг гаргаж хор саармагжуулах бодис олгуулах асуудлыг туршилтын хугацаанд 2 сар олгосон ба цаашлаад хөдөлмөрийн нөхцөлд тохирсон бүтээгдэхүүнийг олгох, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэн ажиллавал боломж бололцоо байгаа гэдэгт итгэлтэй байгаа юм.

Гуравдугаарт:

Бодлого зохицуулалт, зохион байгуулалт, хамтын ажиллагааны тал дээр өнгөрсөн оны ажлын төлөвлөгөөний гүйцэтгэл, төсвийн гүйцэтгэлийг үндэслэн 2015 оны төсөв, төлөвлөгөөгөө тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж батлаад, нийт гишүүдийн нэрчилсэн бүртгэлийг бүрэн бүртгэж, шилжилт хөдөлгөөнийг тухай бүрт нь бүртгэж, ажлын зохион байгуулалт, төлөвлөгөөний хувьд энэ жил нийгэм эдийн засгийн байдлыг зөв тодорхойлоогүй гэх шалтгаанууд байсан ч компаний хувьд ажлын байрыг хадгалж, шинэ ажлын байр цалин хөлс, нийгмийн асуудлуудыг шийвдэрлэсэн байгаа нь сайшаалтай байгаа юм.

Мөн салбарын холбоотой хамтран салбарын хүүхэд, залуучуудын хорооны бүтэц зохион байгуулалтанд нь оролцож, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрийн төлөөллийг сонгон ажиллаж байна.

МҮЭ-ийн соёлын төв ордоны ойн арга хэмжээнд амжилттай оролцсон ба компаны Захиргаа, удирдлага талуудын ажлыг МҮЭ өндрөөр үнэлэн МҮЭ-холбооны “Хөдөлмөрийн хүний төлөө” шагналыг ерөнхий захирал Ж.Түмэн-Аюуш хүртэж байсныг дурьдахад таатай байна.

Эцэст нь 2015 онд хэрэгжүүлэх гэрээний хугацаа дуусгавар болж байгаа учраас 2016 оны хамтын гэрээг шинээр байгуулах, нэмэлт өөрчлөлт оруулах саналаа хэлэлцэж хурлын товыг харилцан ярилцан шийдвэрлэсэн байна.

Дэлгэрэнгүй тайланг PDF хэлбэрээр доорхи холбоосоор татаж авна уу.

Тайлан.pdf