• Утас: +976-70002255
  • Имэйл: info@hmw.mn

Oyut 2 Camp төсөл амжилттай хэрэгжиж дууслаа

2018-03-05 Уншсан тоо: 1470

Хасу Мегаватт ХХК нь Оюу Толгой уурхайд Оюут 2 Кемп төслийн хүрээнд газар доорхи шугам сүлжээний ажлыг 2016 оны 7-р сарын 14-өөс хүлээн авч гүйцэтгэж эхлэн Оюу Толгой сайт дахь нийт хамт олноороо төслийг амжилттай хэрэгжүүлэн 2018 оны 2-р сарын 12-нд ажлаа хүлээлгэн өглөө. Энэхүү хугацаанд Хасу Мегаватт ХХК 535 өдөр буюу 288,293 хүн цаг аюул осолгүй ажиллаж Оюу Толгой дахь гэрээт компаниуд дунд хамгийн өндөр амжилтыг үзүүлэн өргөмжлөл, жуух бичгийн хамт шагнууллаа. Оюут 2 Кемп төслийн хүрээнд боловсруулан ашиглаж байсан санхүү болон хүн цагийн бүртгэлийн системийг жишиг болгон томоохон төслүүдэд ашиглаж эхэлсэн бөгөөд төслийн хүрээнд нийт 46 сайжруулах шинэ санал санаачлагыг захиалагч компанид өргөн барьж батлуулан хэрэгжүүлсэн нь олны талархлыг хүлээсэн юм. Төсөл дууссантай холбогдуулан мөн төслийн амжилтийг сайшаан Хасу Мегаватт ХХК-аас 2018 оны 2-р сарын 27-ний өдөр BBQ өдөрлөг зохион байгуулж хамт олноороо үдийн зоог барин төслийн багийн хамт олон гарын бэлэг хүлээж авлаа.