Манай компани Монгол орноо бүтээн байгуулцгаая үзэсгэлэнд оролцоно.

Манай компани Монгол орноо бүтээн байгуулцгаая үзэсгэлэнд оролцоно.

Манай компани Монгол орноо бүтээн байгуулцгаая үзэсгэлэнд оролцоно.

Монгол орноо бүтээн байгуулцгаая уриан дор зохион байгуулагдаж байгаа дэд бүтцийн томоохон 4 салбарын нэгдсэн үзэсгэлэн энэ жил анх удаа аравдугаар сарын 23-24-ний өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулагдах гэж байна. 

Бүтээн байгуулалт – 2020  үзэсгэлэнд оролцож буй манай  Хасу – Мегаватт ХХК-ийн Ерөнхий Захирал Ж. Түмэн-Аюуш  www.gogo.mn сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна.  

 “Хасу Мегаватт” компанийн хувьд Бүтээн байгуулалт – 2020 үзэсгэлэнд анхны жил оролцож байна. Үзэсгэлэнгийн цар хүрээг хэрхэн харж байна вэ? 

Энэхүү үзэсгэлэн нь дэд бүтцийн томоохон 4 салбарыг хамруулан нэг дор зохион байгуулж байгаа нь онцлогтой. Бидний хувьд зөвхөн эрчим хүчний салбар бус бусад салбаруудад  өөрийн компанийг танилцуулах,  харилцагч байгууллагуудынхаа тоог нэмэгдүүлэх боломж гэж харж байна. 

Компанийн зүгээс энэ жилийн үзэсгэлэнд ямар шинэлэг бүтээгдэхүүн танилцуулахаар төлөвлөж байна вэ? 

Бид эрчим хүчний өндөр даралтат шугам хоолой, тоноглолын засвар, барилга угсралтын ажлаас гадна инженерийн шийдэлтэй төмөр хийцийн үйлдвэрлэл, угсралтын ажилдаа онцгой ач холбогдол өгөн энэхүү үзэсгэлэнд гүйцэтгэж буй зарим төслүүдээ танилцуулахаар бэлтгэсэн. Манай компани нь 2012 онд “Инженерийн шийдэлтэй төмөр хийцийн үйлдвэр”-ийг байгуулан одоогоор 50 гаран мэргэшсэн инженер техникийн ажилтнууд болон өндөр зэрэгтэй нарийн мэргэжлийн ажилтнуудтай үйл ажиллагаагаа явуулж байна. Уг үйлдвэрт уул уурхайн тоног төхөөрөмж, төмөр хийцүүдийг  үйлдвэрлэн цаг хугацаанд нь нийлүүлэн ажиллаж байна. Энэ нь манай үйлдвэрлэлийн цар хүрээ хэрхэн, яаж өргөжиж болох тал дээр бусад сонирхогч талуудын анхаарлыг ихээхэн татаж байгаа билээ. Гадны улсад үйлдвэрлэдэг импортын тоног төхөөрөмжийг Монголдоо үйлдвэрлэж болох цаг ирсэн гэдгийг батлан харуулахаар зорьж байна.  Мөн төмөр хийцийн үйлдвэрлэл болон манай гагнуурчдын ур чадвар дэлхийн зэрэгт хүрсэнг олон нийтэд танилцуулахаар төлөвлөж байна. 

“Хасу Мегаватт” компанийн үйл ажиллагааны талаарх сүүлийн үеийн мэдээллийг уншигчдад өгнө үү. 

Бид 2016 оноос хойш Чанарын болон ХАБЭА-н хосолсон удирдлагын тогтолцоог компанидаа нэвтрүүлээд баталгаажуулалтын гэрчилгээгээ аван ажиллаж байгаа. Энэ онд ХАБЭА-н удирдлагын тогтоцооны ISO 45001:2018 олон улсын стандартруу шилжих баталгаажуулалтаа авах гэж байна.  Мөн Оюу Толгой дахь эрчим хүчний ашиглалтын асуудлыг хариуцан ажилласаар ирсэн.  Оюу Толгой далд уурхайд бүтээн байгуулалтын төсөлт ажлуудыг “Рэдпаф Монгол” ХХК-тай хамтарсан компани болох “Даян Контракт Майнинг” ХХК-иар амжилттайгаар хийж гүйцэтгэж байна. 

Жил бүр Монгол улсын өндөр даралтын дулааны цахилгаан станц тэр дундаа Улаанбаатар хотын “ДЦС-3” ТӨХК, “ДЦС-4” ТӨХК-ийн зуухны их, дунд засвар, шинэчлэлийн ажил,  Улаанбаатар хотын дулааны шугам сүлжээний шугам хоолойн угсралтын ажлыг өвлийн их ачаалалд бэлтгэн засвар угсралтын ажлыг цаг алдалгүй чанартай гүйцэтгэн ард иргэдийнхээ өвлийн улиралд тав тухтай дулаан амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр хичээнгүйлэн ажилласаар байгаа билээ.