Хасу Мегаватт ХХК нь ёс зүйн өндөр хэм хэмжээг сахихын зэрэгцээ өөрсдийн салбартаа чанартай үйлчилгээ, манлайлал, өндөр ур чадвартай байх үүрэг хүлээсэн билээ.
Компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд бидний хүлээсэн үүрэг бол компанийн үр ашгийг хувьцаа эзэмшигчид, харилцагчид, ажилчид, бизнесийн хамтрагчид болон бусад салбар хэсгүүддээ урт хугацаанд түгээх явдал юм. Түүнчлэн компанийн Бизнесийн ёс зүйн дүрмийн дагуу манай ажилтнууд, менежерүүд, мэргэжилтнүүд нь компанийн нэгдмэл байдал, итгэлцлийг хамгаалах, сурталчлахын тулд өөрсдийгөө удирдан чиглүүлж ажилладаг.
Компаний нийгмийн хариуцлага нь дараах үйл ажиллагааг хамардаг:
-
Орон нутгийн иргэдтэй хамтарч ажиллах
-
Ажилчид болон үйлчлүүлэгчидтэй харилцах харилцааг дээшлүүлэх
-
Байгаль орчноо хамгаалах болон байгаль орчны нөхөн сэргээлт
-
Ажилчдынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах
Хасу цус хандивлах өдөрлөг
-
Компанийн нийгмийн хариуцлагын зорилго, чиглэлийн нэг хэсэг болох Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран жил бүр Хасу Цусны хандивын сайн дурын өдөрлөгийг “ЦУСАА БЭЛЭГЛЭЖ АМЬДРАЛ ХАЙРЛАЦГААЯ” уриатайгаар зохион байгуулж, тусламж шаардлагатай өвчтөнүүдэд цус, цусан бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, хүртээмжийг хангах зорилгоор тогтмол цусаа өгөх, энэ талаарх мэдлэг ойлголтыг доноруудад өгөх зорилготой зохион байгуулдаг.
Ажилчдын СУРГАЛТ, ХӨГЖЛИЙН хөтөлбөр
-
Сургалт, хөгжил нь эрчим хүч болон уул уурхайн салбарын тогтвортой байдлыг хангахад чухал нөлөө үзүүлдэг. Манай компани нь ажилчдын сургалт, хөгжилд суралцах, дамжаанд сургах, бусдад дамжуулж болохуйц мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх, залуу мэргэжилтнүүдийг дадлагажуулах гэх мэт олон хэлбэрээр хөрөнгө оруулдаг.
ДОТООДЫН ХУДАЛДАН АВАЛТЫН ХӨТӨЛБӨР
-
Бүс нутгийн эдийн засагт дэмжлэг үзүүлэх бодлогын хүрээнд Хасу Мегаватт ХХК нь Өмнөговь аймгийн ханган нийлүүлэгчдээс тэр дундаа Ханбогд сумаас боломжит бараа, бүтээгдэхүүнийг худалдан авдаг. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд манай компани сүүлийн 5 жилийн хугацаанд орон нутгийн ханган нийлүүлэгчдээс 250 сая төгрөгийн өртөг бүхий Хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэлийг худалдан авсан ба цаашид худалдан авалтаа нэмэгдүүлэхээр зорьж байна.
Ажилчдынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах
-
Ажилчдынхаа эрүүд мэнд аюулгүй байдлыг хангах үүднээс нийт ажилчдаа гэнэтийн ослын даатгалд жил бүр хамруулж байна. Мөн 2021 оноос эхлэн Ард Даатгал ХХК-тай хамтран “ЭРҮҮЛ МЭНДИЙН ЦОГЦ ДААТГАЛ”-ыг хэрэгжүүлж эхлээд байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр
Хөгжлийн бэрхшээл нь тухайн хүнийг тодорхойлдоггүй харин итгэлцэл, тэгш байдал, хандлага нь бидний үнэ цэнийг бий болгодог.
-
Манай компани нийгмийн хариуцлагын хүрээнд 13 иргэдийг ажлын байраар ханган, нэг зорилгын дор, урт хугацаанд тогтвор суурьшилтай ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлж, нийгмийн оролцоог дэмжин идэвхижүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш эрхийн төлөө тууштай ажилласаар байна.
Link : “Хөгжлийн бэрхшээлтэй ажилтнуудынхаа гэр бүлийнхэнтэй байнга харилцаа холбоотой ажилладаг“ (ikon.mn)
2012 оноос ажилчдаа орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.
2013 оноос эхлэн компанийн ажилтнуудын эрүүл мэндийг сайжруулах, чийрэгжүүлэх, нөхөн сэргээх, ажилчдад амт чанартай халуун хоол цайгаар үйлчлэх зорилгоор 3 давхар бүхий “ХАСУ ЦЕНТР” үйлчилгээний төвийг ажиллуулж байна.
2013 оноос Нийтийн биеийн тамирыг дэмжин “АЛДАРЫН ЦОМ” спорт наадмыг 10 төрлөөр уламжлал болгон жил бүр зохион байгуулж байна.
2014 онд өөрсдийн хөрөнгөөр “ЭКО СПОРТ ЦОГБОЛБОР”-ын спорт, бэлтгэлийн иж бүрэн баазыг барьж ашиглалтанд оруулаад байна.