Оюу Толгой ХХК | WORLEY/JACOBS Engineering Group (EPCM)
Хасу Мегаватт ХХК нь Оюу Толгой төсөлд Жэйкобс инженеринг компанийн захиалгаар уурхайн төслийн талбар дахь дэд бүтцийн өргөтгөлийн бүтээн байгуулалттай холбоотой гадаргын барилгажилтын ажлуудыг хийсэн.
Энэхүү төсөл нь 2016 оны 8 сараас эхэлж 2018 оны 2 сарыг дуустал үргэлжилсэн бөгөөд төслийн ажлын хэрэгжилтийн оргил ачааллын үед ажлын талбарт 150 гаруй үндэсний ажилчид ажилласан.
Ажлын гүйцэтгэлд: уурхайн төслийн талбарын 5000 ажилтаны кэмпийн байгууламжуудын газар доорхи инженерийн шугам сүлжээ болох хэрэгцээний халуун хүйтэн усны шугам, халаалтын шугам, бохир усны шугам, галын усны шугам, ундны усны шугамуудыг угсрах суваг шуудууны газар шорооны ажил, ухалт болон элсэн дэвсгэр хийж нягртуулах, инженерийн шугам сүлжээний угсралт, бохирын шугам хоолойн худгуудын суурийн цутгалт болон дулаан хэрэглээний шугам хоолойн худгуудын цутгалт суурьлуулалт, салаа шугамуудын хаалт арматурын угсралт, галын усны шугам гидрантуудын угсралт даралтын болон битүүмжлэлийн усан шалгалтууд хийж, ашиглалтанд оруулж бүх газар шорооны ажил гүйцэтгэсэн талбайн буцаан булалт, нягтруулалт, тэгшилгээг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн ажлууд багтсан.
Нийтдээ 8000 гаруй метр урттай инженерийн шугам сүлжээний угсралт, дулааны болон хэрэглээний усны шугамын 18 иж бүрдэл худгуудын цутгалт суурьлуулалт, 20 иж бүрдэл галын усны гидрантуудын угсралт, 18 иж бүрдэл бохирын шугам хоолойн худгуудын суурийн цутгалт болон 173 иж бүрдэл хаалт арматурын угсралтын ажлуудыг тус тус хийж гүйцэтгэсэн.
Төслийн гүйцэтгэл болон чанар нь захиалагчийн шаардлага, төслийн стандартад нийцэж мөн төслийн гүйцэтгэлийн хугацааны турш ажлын талбар дээр гэмтэл бэртэлгүй аюулгүй ажиллагааны өндөр үзүүлэлттэйгээр хийж гүйцэтгэсэн нь захиалагч талаас талархлын бичгээр сайшаагдсан.