Бизнесийн салбар
Эрчим хүч
Дулааны байгууламж, төвлөрсөн дулааны станц, өндөр, нам даралтын зуух, дулаан дамжуулах системийн ашиглалт, засвар үйлчилгээг бусад дагалдах, цахилгаан хэмжүүр болон удирдлагын системүүдийн хамтаар цогцоор нь хийж гүйцэтгэдэг. Инженерийн төрөл бүрийн дэд бүтцийн зориулалттай шугам хоолой (гадна болон дотор), хаалтууд, даралтат савнууд, даралтаас хамгаалах төхөөрөмжүүд (хамгаалах хавхалга болон хаалтууд), ус нөөцлөх сав, коллектор, дулааны бетон худаг, ариутгах татуурга болон холбогдох бусад тоног төхөөрөмжүүд, туслах эд ангиудын урсгал болон их засварын ажил үйлчилгээнүүдийг туршилт тохируулгын хамт гүйцэтгэдэг.
Барилга угсралт
Үйлдвэрлэлийн барилга байгууламжийн угсралтын цогц ажлууд. Газар шороо, Бетон, Гадна-Дотоод тохижилт, Угсралт, Төмөр хийц бүтэц, Уул-Уурхайн цамхаг. Гүний уурхайн бүтээн байгуулалттай холбоотой дагалдах төслийн талбайн гадаргуугийн болон уурхайн гүн дахь барилга угсралтын ажлуудын тоног төхөөрөмжүүдийн хийцийн, механикийн мөн шугам хоолойн тоноглол суурилуулалтын туслах ажлуудын хамт цогцоор нь хийж гүйцэтгэж үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.
Төмөр хийцийн үйлдвэр
Хаус Мегаватт ХХК төмөр хйицийн үйлдвэрлэл нь гүний уурхайн зориулалттай болон бусад бүх төрлийн металл хийцүүдийн үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн ажлуудыг бусад дагалдах нэмэлт үйлчилгээнүүд болох ажлын талбайд угсран суурилуулах, зөөвөрлөн шилжүүлэх, сэргээн засварлах болон гагнуурын үл эвдэх сорил зэрэг туслах ажилбаруудынх нь хамт мөн захиалагчийн онцлог, тусгай шаардлагуудыг зохистой шийдвэрлэн тусгасан инженерийн цогц шийдлүүдийн хамт хийж гүйцэтгэж байна.