Хасу Мегаватт ХХК танилцуулга

ЭРХЭМ ЗОРИЛГО

Дэлхийд танигдсан чанар, үнэ цэнэ, цогц шийдэл – Хасу Мегаватт 

АЛСЫН ХАРАА

Дэвшилтэт технологи, мэдлэг туршлага шингээсэн ган хийц, эрчим хүчээр өнөөгийн болон ирээдүйн хэрэгцээг тасралтгүй хангагч, хөрөнгө оруулагч, нээлттэй нэгдэл болно. 

 

ҮНЭТ ЗҮЙЛС

  • Аюулгүй ажиллагаа 
  • Эерэг хандлагатай бүтээлч хамт олон 
  • Сэтгэл ханамжтай харилцагч талууд 
  • Бизнесийн ёс зүй 
  • Тасралтгүй, тогтвортой хөгжил 

2009 он

ШИЛДЭГ БАРИЛГЫН ГҮЙЦЭТГЭГЧ 

Оюу Толгой төслийн “Шилдэг барилга угсралт”-ын гүйцэтгэгч компаниар шалгарав. 

2009 он

ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖ 

Монгол Улсын Засгын Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран Монгол улсын 2008 оны ТОП-100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарав. 

2011 он

ЭРДЭНИЙН ГОВЬ 

Оюу Толгой төслийн Эрүүл мэнд аюулгүй ажиллагааг эрхэмлэгч, ханган нийлүүлэгч  байгууллага. 

2011 он

ТОП-150 АЖ АХУЙН НЭГЖМонгол Улсын Засгийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран Монгол улсын 2010 оны ТОП-150 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарав. 

Түүхэн замнал

2000 он

Улаанбаатар хот дахь Дулааны Цахилгаан Станцуудын үндсэн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, өндөр болон нам даралтын зуухны дунд, их засвар, шинэчлэлийн ажлуудыг  хийж гүйцэтгэх зорилготойгоор үүсгэн байгуулагдав.

2005 он

Дэлхийн уул уурхайн салбарт тэргүүлэх туршлагатай “Рэдпаф Монгол” ХХК-д ур чадвартай, туршлагатай гагнуурчид болон ажиллах хүчин нийлүүлэх гэрээ байгуулан хамтран ажиллаж эхлэв. 

2006 он

Оюу Толгой Төслийн хүрээнд Оюу Толгой ХХК-тай хамтран ажиллах гэрээгээ байгуулж, төслийн талбайд ажиллаж эхэлсэн. 

2007 он

Оюу Толгой төслийн үндсэн кэмпийн барилга угсралтын ажлыг хуваарьт  хугацаанаас өмнө амжилттай гүйцэтгэн хүлээлгэн өгөв.

2009 он

Оюу Толгой Төслийн Шилдэг барилга угсралтын гүйцэтгэгч компаниар шалгарав. 

2011 он

Оюу Толгой Төслийн Шилдэг барилга угсралтын гүйцэтгэгч компаниар шалгарав. 

2011 он

Аюулгүй ажиллагааг дэмжигч эрхэмлэгч шилдэг ханган нийлүүлэгчээр шалгарч “Эрдэнийн Говь” шагналыг хүртэв 

2012 он

Даралтат сав, шугам хоолой, усан халаалтын зуух, краны ган хийц, барилгын метал хийц, уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэх чиглэлээр “Төмөр хийцийн үйлдвэр” болон оффисын барилгыг нэг дор цогцлон байгуулж, ашиглалтанд оруулав.

2013 он

Оюу Толгойн Төслийн Дулааны байгууламжууд болох Төвлөрсөн Дулааны Станц болон Дулаан хувиарлах системийн ашиглалт үйл ажиллагаа, засвар үйлчилгээний урт хугацааны гэрээг байгуулав. 

2013 он

“Хүннү Майнинг Сервис” ХХК-г үүсгэн байгуулав.

2013 он

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн, үйлдвэрчний эвлэлийн холбооны салбар Үйлдвэрчний эвлэлийн хороог компанийн дэргэд байгуулан хамтын гэрээний дагуу ажиллаж байна. 

2015 он

“Рэдпаф Монгол” ХХК-тай хамтран “Даян Контракт Майнинг” ХХК-г албан ёсоор үүсгэн байгуулав. 

2016 он

“Даян Контракт Майнинг” ХХК “Оюу толгой” ХХК-тай гүний уурхайн бүтээн байгуулалтын томоохон гэрээг байгуулав. 

2016 он

ISO 9001:2015 Олон улсын Чанарын Удирдлагын Тогтолцооны стандарт, OHSAS 18001:2007 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог амжилттай хэрэгжүүлж, гэрчилгээ гардан авлаа. 

2017 он

Гүний уурхайн төслийн барилга угсралтын баг хамт олон 300 өдөр аюул осолгүй ажиллаж, Оюу Толгой ХХК-с талархалын бичиг гардан авав. 

2018 он

Оюу Толгойн Төслийн Дулааны байгууламжийн ашиглалт үйл ажиллагаа, засвар үйлчилгээний баг хамт олон 1968 өдөр, 1’286’911 хүн/цаг аюул осолгүй ажиллаж “Оюу Толгой” ХХК-с талархалын бичиг гардуулав.

2020 он

“Хасу Мегаватт” ХХК болон “Рэдпаф Монгол” ХХК-ийн хамтарсан “Даян Контракт Майнинг” ХХК нь гүний уурхайн үйлдвэрлэлийн зориулалттай босоо амыг тоноглох ажлыг нийт 2’000’000 цагийн туршид осол авааргүй, аюулгүй гүйцэтгэн ашиглалтанд оруулав.

2024 он

Хасу Даян ХХК

Нийгмийн хариуцлага

Хасу Мегаватт ХХК нь ёс зүйн өндөр хэм хэмжээг сахихын зэрэгцээ өөрсдийн салбартаа чанартай үйлчилгээ, манлайлал, өндөр ур чадвартай байх үүрэг хүлээсэн билээ. 

Компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд бидний хүлээсэн үүрэг бол компанийн үр ашгийг хувьцаа эзэмшигчид, харилцагчид, ажилчид, бизнесийн хамтрагчид болон бусад салбар хэсгүүддээ урт хугацаанд түгээх явдал юм. Түүнчлэн компанийн Бизнесийн ёс зүйн дүрмийн дагуу манай ажилтнууд, менежерүүд, мэргэжилтнүүд нь компанийн нэгдмэл байдал, итгэлцлийг хамгаалах, сурталчлахын тулд өөрсдийгөө удирдан чиглүүлж ажилладаг. 

Компаний нийгмийн хариуцлага нь дараах үйл ажиллагааг хамардаг: 

  • Орон нутгийн иргэдтэй хамтарч ажиллах 

  • Ажилчид болон үйлчлүүлэгчидтэй харилцах харилцааг дээшлүүлэх 

  • Байгаль орчноо хамгаалах болон байгаль орчны нөхөн сэргээлт 

  • Ажилчдынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах

Хасу цус хандивлах өдөрлөг 

  • Компанийн нийгмийн хариуцлагын зорилго, чиглэлийн нэг хэсэг болох Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран жил бүр Хасу Цусны хандивын сайн дурын өдөрлөгийг “ЦУСАА БЭЛЭГЛЭЖ АМЬДРАЛ ХАЙРЛАЦГААЯ” уриатайгаар зохион байгуулж, тусламж шаардлагатай өвчтөнүүдэд цус, цусан бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, хүртээмжийг хангах зорилгоор тогтмол цусаа өгөх, энэ талаарх мэдлэг ойлголтыг доноруудад өгөх зорилготой зохион байгуулдаг. 

Ажилчдын СУРГАЛТ, ХӨГЖЛИЙН хөтөлбөр 

  • Сургалт, хөгжил нь эрчим хүч болон уул уурхайн салбарын тогтвортой байдлыг хангахад чухал нөлөө үзүүлдэг. Манай компани нь ажилчдын сургалт, хөгжилд суралцах, дамжаанд сургах, бусдад дамжуулж болохуйц мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх, залуу мэргэжилтнүүдийг дадлагажуулах гэх мэт олон хэлбэрээр хөрөнгө оруулдаг. 

ДОТООДЫН ХУДАЛДАН АВАЛТЫН ХӨТӨЛБӨР 

  • Бүс нутгийн эдийн засагт дэмжлэг үзүүлэх бодлогын хүрээнд Хасу Мегаватт ХХК нь Өмнөговь аймгийн ханган нийлүүлэгчдээс тэр дундаа Ханбогд сумаас боломжит бараа, бүтээгдэхүүнийг худалдан авдаг. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд манай компани сүүлийн 5 жилийн хугацаанд орон нутгийн ханган нийлүүлэгчдээс 250 сая төгрөгийн өртөг бүхий Хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэлийг худалдан авсан ба цаашид худалдан авалтаа нэмэгдүүлэхээр зорьж байна. 

Ажилчдынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах 

  • Ажилчдынхаа эрүүд мэнд аюулгүй байдлыг хангах үүднээс нийт ажилчдаа гэнэтийн ослын даатгалд жил бүр хамруулж байна. Мөн 2021 оноос эхлэн Ард Даатгал ХХК-тай хамтран “ЭРҮҮЛ МЭНДИЙН ЦОГЦ ДААТГАЛ”-ыг хэрэгжүүлж эхлээд байна. 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр

Хөгжлийн бэрхшээл нь тухайн хүнийг тодорхойлдоггүй харин итгэлцэл, тэгш байдал, хандлага нь бидний үнэ цэнийг бий болгодог.

  • Манай компани нийгмийн хариуцлагын хүрээнд 13 иргэдийг ажлын байраар ханган, нэг зорилгын дор, урт хугацаанд тогтвор суурьшилтай ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлж, нийгмийн оролцоог дэмжин идэвхижүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш эрхийн төлөө тууштай ажилласаар байна. 

Link : “Хөгжлийн бэрхшээлтэй ажилтнуудынхаа гэр бүлийнхэнтэй байнга харилцаа холбоотой ажилладаг“ (ikon.mn)

 2012 оноос ажилчдаа орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.

2013 оноос эхлэн компанийн ажилтнуудын эрүүл мэндийг сайжруулах, чийрэгжүүлэх, нөхөн сэргээх, ажилчдад амт чанартай халуун хоол цайгаар үйлчлэх зорилгоор  3 давхар бүхий “ХАСУ ЦЕНТР” үйлчилгээний төвийг ажиллуулж байна. 

2013 оноос Нийтийн биеийн тамирыг дэмжин “АЛДАРЫН ЦОМ” спорт наадмыг 10 төрлөөр уламжлал болгон жил бүр зохион байгуулж байна.

2014 онд өөрсдийн хөрөнгөөр “ЭКО СПОРТ ЦОГБОЛБОР”-ын спорт, бэлтгэлийн иж бүрэн баазыг барьж ашиглалтанд оруулаад байна.

Менежментийн тогтолцоо

Манай компани 2016 оноос одоог хүртэл ISO9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, ISO45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогцолцоог стандартын дагуу үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэгжүүлж байна. Энэхүү гэрчилгээнүүд нь Олон улсын магадлан итгэмжлэлийн форум /IAF/-аар баталгаажсан нь бидний үйл ажиллагаа  олон улсын шаардлагыг хангаж байгааг илэрхийлэх юм. 

ХАБЭА-Н БОДЛОГО

“ХАСУ МЕГАВАТТ” ХХК НЬ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООГООР МАНЛАЙЛЖ, НОГООН ОРЧНЫГ БҮРДҮҮЛЭН ТАСРАЛТГҮЙ САЙЖРУУЛНА.

Чанарын менежментийн тогтолцоо

Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо