ЯАРМАГ ОРОН СУУЦНЫ ХОРООЛЛЫН ЦАХИЛГААН ХАНГАМЖИЙН ТӨСӨЛ (2015 – 2016)

ЯАРМАГ ОРОН СУУЦНЫ ХОРООЛЛЫН ЦАХИЛГААН ХАНГАМЖИЙН ТӨСӨЛ (2015 – 2016)

Хасу Мегаватт ХХК нь Барилга хот байгуулалтын яамны дэд бүтцийн төслийн нэгжийн захиалгаар “Яармаг орон сууцны хорооллын цахилгаан хангамжид зориулан 10кВ-ын түгээх сүлжээнд ойролцоо тооцоогоор 14.3 МВт чадлын хэрэглээг хангах 10кВ-ын цахилгаан хувиарлах байгууламж (ХБ) 3 иж бүрдэл, 2*400кВа чадалтай трансформаторын хаалттай дэд станц (ТП) 36 иж бүрдэл, 37.6 км урт 10кВ-ын өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах кабель шугамын зураг төсөл, барилга угсралтын төслийг 2015 -2016 оны хооронд хийж гүйцэтгэсэн. Ашиглагч байгууллага болох  “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-н хяналт доор туршилт тохируулгын ажлыг амжилттай гүйцэтгэж улсын комисс ажиллан хүлээн авсан.