Ногоон оффис аяныг тэргүүлэв

Ногоон оффис аяныг тэргүүлэв

Ногоон оффис аяныг тэргүүлэв

Оюу Толгой төслийн хэмжээнд байгаль орчны тогтвортой байдал, байгаль орчинд ээлтэй ажлын байрны үр ашиг, давуу талыг сурталчлах, уг ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой Ногоон оффис аян нийт 2 сарын хугацаанд Оюу Толгой уурхайн цогцолбор даяар амжилттай явагдаж өндөрлөлөө. 

Энэхүү аяныг  Уорли Инженеринг  ХХК-ийн  Club Life клуб болон Оюу Толгой ХХК хамтран зохион байгуулж нийт 15 баг оролцсоноос манай  Хасу Мегаватт  ХХК-ийн Оюу Толгой дахь Дулааны төв станцын хамт олноос бүрдсэн  CHP Green Team баг оролцогч багуудыг тэргүүллээ. 

Энэхүү аян маань : 

Эрчим хүчний хэмнэлт 

Оффисын ургамал 

Цайны өрөөний эрүүл цэвэр байдал 

Цэвэр усны хэмнэлт 

Оффисын цаас хэмнэлт 

Гар арчих цаасны хэмнэлт 

Хог, хаягдлын ангилан ялгалт 

Шинэ санал, санаачилгууд гэсэн сэдвийн доор явагдан багууд хүчин чармайлт гарган хамт олноо хэрхэн дайчилж, шинэлэг санааг дэвшүүлж, түүнийгээ хэрхэн ажил болгож байгааг болон багуудын хөдөлмөрч, бүтээлч байдлыг харгалзан үзэж шилдгүүдийг шалгаруулсан байна. 

Манай хамт олны санаачилсан шилдэг эко санаачилгууд болох Цахилгаан эх үүсвэрийн унтраах, асаах горимыг хянагч QR код, Пластик хог хаягдлаар хийсэн гоёмсог чимэглэлүүд, Усны хавхлагыг удирдан усны хэмнэлтийг бий болгосон зэрэг бүтээлч ажлууд мөн байгаль орчны тогтвортой байдлыг хангахын тулд ус болон цаасыг хэмнэх, ургамалжуулалтын тоог өсгөх талаарх ойлголтыг нэмэгдүүлэх сургалт, постерууд зэрэг нь олны сайшаалыг хүртсэн байна. 

Та бүхний санаачлан бий болгож, хөдөлмөрлөж бүтээсэн эдгээр ажлууд нь үр дүнгээ өгч, олон хүмүүст байгаль орчноо хайрлах, байгаль орчинд ээлтэй, эрүүл ажлын байранд ажиллаж, хөдөлмөрлөхийн чухлыг таниулсанд Хасу Мегаватт ХХК-ийн нийт хамт олны зүгээс баяр хүргэж амжилтын дээдийг хүсэн ерөөе. 

CHP Green Team  багийн залуустаа халуун баярыг хүргэе. 

Та бүхний шаргуу тууштай зан, эх дэлхийгээ хайрлах сэтгэл зүрхэнд талархал илэрхийлье.