Улсын Онцгой Комиссд 100’000’000 төгрөг хандивлав
Нийгмийн хариуцлагын хүрээнд энэ удаад “Хасу Мегаватт”; ХХК болон “Рэдпаф Монгол” ХХК-ийн хамтарсан “Даян Контракт Майнинг”; ХХК-ийн уурхайчин залуус маань нэг өдрийн цалин болох 100’000’000 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 1-нд Монгол Улсын Засгийн Газар түүний Онцгой Комиссд хандивлалаа.
Өмнө нь бид Оюу толгойн гэрээт компаниудтай хамтран ЭМЯ-нд , энэ удаад УОК-д сэтгэлийн хандив өргөн барив.
Дэлхий нийтийг хамарсан аймшигт цар тахлын хүнд хэцүү цаг үед, улс эх орон, ард иргэдээ хамгаалан өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж, унтах нойр, амрах алжаалыг умартан сорилт бүрийг ухаалаг, зоримог, төлөвлөгөөтэй, нэгдсэн зохион байгуулалттайгаар давахын төлөө сэтгэл дүүрэн ажиллаж байгааг бид бүгдээрээ харж, мэдэрч байна.
Улсын маань эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулж байгаа, мөн уул уурхайн болон бусад салбарт түүчээ болон олон улсын стандарт чиг хандлагыг суурьшуулан нутагшуулж байгаа Оюу Толгой төслийн гүний уурхайн малталт, нэвтрэлтийг гүйцэтгэгч Даян Контракт Майнинг ХХК болон туслан гүйцэтгэгч Рэдпаф Монгол ХХК болон Хасу Мегаватт ХХК-ийн уурхайчин залуус бид Улсынхаа Онцгой Комиссын нийт бие бүрэлдэхүүнд гүнээ талархаж байгаагаа уурхайн 1300 метрийн гүнээс илэрхийлж байна.
Гүний уурхайд ажиллаж байгаа уурхайчин залуус бидний зүгээс талархаж байгаа сэтгэлээ бодитоор, биет байдлаар илэрхийлэхийг хүссэн бөгөөд ээлжинд ажилласан цалингаа Улсын Онцгой Комиссын бие бүрэлдэхүүнд хандивлаж байгаадаа сэтгэл дүүрэн байна.
Бидний энэ сэтгэлийн хандив маань Улсын Онцгой Комиссоос гаргасан шийдвэр бүрийн хэрэгжилтийг биелүүлэхийн төлөө ажиллаж байгаа албан хаагч, ажилтнуудын илүү цагаар ажилласан цалинд бага ч атугай нэмэр болоосой гэж бодож байна.
Уурхайн гүнээс, уурхайчдын сэтгэлээс өргөж буй хандив болох 100’000’000 төгрөгийг Монгол Улсын Засгийн Газар түүний Онцгой Комиссд хүлээлгэн өглөө .
Монгол Улсын иргэн бүр, үеийн үедээ, үрийн үрээрээ эрүүл биетэй, саруул ухаантай, элгэн саднаараа Эх болсон Монгол орондоо энх тунх, тайван амьдрах болно.
Хүндэтгэн ёсолж, Талархлаа илэрхийлсэн,