Оюу Толгойн шилдэг сайжруулалт шагналт Дулааны станц

Оюу Толгойн шилдэг сайжруулалт шагналт Дулааны станц

Оюу Толгойн шилдэг сайжруулалт шагналт Дулааны станц

Хасу Мегаватт ХХК төслийн баг 2012 оноос эхлэн Оюу Толгой төслийн уурхайн талбарын Дулааны станцын ашиглалт, засвар үйлчилгээний ажлын гэрээт ханган нийлүүлэгчээр 8 дахь жилдээ амжилттай ажиллаж байна. 
Оюу Толгой төслийн тэргүүлэх таван зорилтын хүрээнд салбар, нэгжүүдийн дундаас аюулгүй ажиллагаа, бизнесийн үйл ажиллагааны шилдэг сайжруулалтуудыг шалгаруулдаг уламжлалтай. Манай дулааны станцын багын санаачилж хэрэгжүүлсэн сайжруулалтуудаас 2020 оны I улиралд “Аюулгүй ажиллагааны хэрэгжилтийг сайжруулах самбар”, II улиралд шохойн чулууны хэрэглээг бууруулж жил тутмын төсвийн зардлаас 180 мянга орчим ам.доллар хэмнэсэн “Шохойн чулууны хэмнэлт” сайжруулалтууд улирлын шилдэгүүдээр шалгарлаа. Тасралтгүй сайжруулалт зорилтын хүрээнд “Сарын шилдэг сайжруулалт”- 19 удаа, “Улирлын шилдэг сайжруулалт”-3 удаа шалгараад байгаа билээ. Идэвхи санаачлагатай, шинийг эрэлхийлж хамт олноо манлайлан, аюул ослоос ангид ажиллаж буй Дулааны станцын баг хамт олондоо баяр хүргэж ажлын амжилт хүсье.